Камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд цэргийн алба хаагч зодуулсан, биед нь халдсан зүйл байгаагүй
2022/06/19
Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд зодуулсан, биед нь халдсан зүйл байхгүй. Тухайн цэрэг зодуулж амь насаа алдаагүй. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Тиймээс үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэлэв.
Одоогоор тус ангид ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Хүний Эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа аж.
бат · 2022/06/24
Ходоодны шархлаатай байсан нь цоорсон гэж худал хэлхэд учир бий шархлаатай байгаад цоорч болно гэхдээ 14 см урт урагдахгүй энэ чинь гадны нөлөө шүү дээ
Чимэг-очир · 2022/06/20
цэргийн дэглэлт ойрын жилээс бараг бараг устсан ,энэ талаар соён гэгээрүүлэх ажил их хийсэн шүү,
камерийн өмнө зодохгүй · 2022/06/20
камерын өмнө зодохгүй. Цэрэгт эрүүл мэндээрээ тэнцээд явсан хүү. Цэргийн албанд байгаа дэглэлтийг дарга нартай нь хатуу хариуцлага тооцохгүй бол арилахгүй.
зочин · 2022/06/19
Камер гэрч биш Зүгээр бж үхнэ гэж юу бхав