ОХУ-ын Гадаад хэргийн сайд маргааш манай улсад айлчилна
2022/07/04
Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ. Түүний айлчлал нэг хоногийн хугацаатай байх юм байна.
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийх хөтөлбөртэй байна.
2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол, ОХУ-ын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засгийн асуудлуудаар утсаар санал солилцож байсан юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд үүнээс өмнө Беларусь улсад айлчилжээ.