Э.Бат-Үүл: Лавровын шахалтыг битгий үл тоо. Орос руу нь хөөж явуул
2022/07/05
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр /2022.07.05/ манай улсад ажлын айлчлал хийж байна. Харин Орос Украины цэрэг дайны үед хийж байгаа түүний айлчлалыг Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн АН-ын гишүүд болон жирийн иргэд эсэргүүцэж, Хэлмэгдсдийн хөшөөний дэргэд жагсаал хийж байна.
Э.Бат-Үүл “Сергей Лавровын айлчлал нэлээд нууц хэлбэрээр явагдаж байна. Тодорхой эх сурвалжуудын мэдээллээр, Монголыг шахаж, дайны дэмжигчээ болгохын тулд ирсэн. Бид украинчуудтай эв санаа нэгтэй байгаа. Бид Укриантай адил жижиг орон. Зөвлөлтийн суганы үс байх үеийн асар их зовлонг бид мэднэ. Их гүрний суганы үс байхдаа 40-өөд мянган гэм зэмгүй монголчуудынхаа амь насыг сүйтгүүлсэн. Зөвлөлтийн суганы үс байхдаа бид эх орныхоо эзэн нь байгаагүй. Монголын хэргийг Москва л шийддэг байсан. Энэ бүхнийг бид эсэргүүцэн, 1990 онд Ардчилсан хувьсгал хийсэн.
1990 онд бид Ардчилсан хувьсгалын хийхдээ “Бид Зөвлөлтийн колони байхгүй. Бүрэн эрхт, эрх чөлөөт улс байна” гэж уриалсан. Гэтэл өнөөдөр Сергей Лавров Украиныг түрэмгийлсэн түрэмгийлэлдээ Монголын дэмжлэгийг авахаар ирлээ. Энэ бүхэн даамжирвал Путиний дараагийн бай нь Монгол Улс. Тиймээс Лавровын шахалтыг битгий үл тоо. Орос руу нь хөөж явуул. “Оросыг дэмжихгүй” гэдгээ Монгол Улс шууд илэрхийлэх хэрэгтэй” гэлээ.
Зочин · 2022/07/07
Оросууд байхдаа Монголчуудыг нохой шиг байлгаж байсан ойрхон Төв аймаг ороход л зөвшөөрөл авна оросоос өөр хэл сурахыг зөвшөөрдөгүй өдөр шөнөгүй ажил хийнэ цалин бага ядуувтар л амьдардаг байсан нь үнэн
Зочин · 2022/07/06
ҮҮЛ БААТАР ЮУ ГЭНЭ ҮҮ..., "БИД УКРАИНТАЙ АДИЛ ЖИЖИГ ОРОН" ГЭЖ ХЭЛСЭН НЬ ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ ТҮҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, УХААН САНАА НЬ ҮНЭХЭЭР МУУДСАН БАЙНА. МАНАЙ 3,5 САЯ ХҮНИЙГ 45 САЯ ХҮН АМТАЙ, АЖ ҮЙЛДВЭРЖСЭН УКРАИН УЛСТАЙ ЯАХИН ХАРИЦУУЛАХ БИЛЭЭ. ТЭНЭГ МИНЬ ...
Зочин · 2022/07/05
За зайлаа. Энэ луйварчин
Зочин · 2022/07/05
oogii · 2022/07/05
ЭНЭ ӨМХИЙ САЛГА ОДОО БОЛЬЧИХ. ЧАМААР ЭНЭ УЛС ОРОН ОГТООС ДУТАЖ БАЙГААГҮЙ
Зочин · 2022/07/05
АН-ын хэдэн зөнөгүүд өөрсдийн намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж их гүрний сайд хүний өмнө одоо чи л дут
Баяраа · 2022/07/05
Хужаагийн боовны үс болсоноос оросын суганы үс байсан нь дээрээ
Жаргалсайхан · 2022/07/05
Зөнөг батүүл монголыг хужаагийн сугны үс байлгах гэж орос монголын найрамдалд саад хийж их гүрнээр оролдож байна шоронд нь хий