МҮБХ Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудын ЭРЭМБИЙН ТАЛААР тайлбар хийв
2022/07/12
Дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн ч нэгийн давааны өмнө барууны магнайд хэн гарах эсэх тухай маргаан гарч, улмаар А.Сүхбат аварга барилдахаас татгалзан, Төв цэнгэлдэхийг орхин гарсан билээ. Энэ асуудлаар МҮБХ-ноос дараах тайлбарыг хийлээ.
ТАЙЛБАР
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн дархан аварга бөхчүүдийн дунд эрэмбийн маргааны асуудал 2014 онд гарч байсан нь дахин давтагдав.
Энэхүү эрэмбийг МҮБХ нь дараах хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно. Тухайлбал, 2022 оны 6-р сарын 28-ны өдөр “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд энэ жилийн баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байна. Тус хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Улмаар энэхүү хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 сарын 29-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоол гарсан.
Тогтоолын хоёрдугаар хавсралтаар" Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм" батлагдсан бөгөөд дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.10.2-т “Нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр" эрэмбэлнэ гэжээ.
Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын тухайд,
Эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр нь 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан байдаг бол А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ.
2014 онд “Дархан аварга” цолыг нэг ижил шалгуур буюу “Далай аварга” цолыг үндэсний бөхийн цолноос хассан хууль батлагдсанаар эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол хүртэх эрхтэй болж байв.
Нэмж тайлбарлахад, А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ Дархан аварга цолны болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед 3 түрүүлсэн бөхөд “Дархан аварга” цол олгох хуулийн зохицуулалт байгаагүй болно. Үүнийг адилтгасан нь 2006 онд 10 давсан бөхөд аварга цол олгосон нь үйл явц юм.
МҮБХ-ны гаргасан эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоомжийг зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй.
Дашрамд дурдахад, эрэмбэ тогтоох асуудалд урьд өмнө нь 2 удаа алдаа гарсан. Энэ нь,
Нэгдүгээрт, 2014 онд хоёр бөхөд цол өгөхдөө Ерөнхийлөгчийн тамгын газраас мэргэжлийн холбооноос мэдээлэл, санал аваагүй.
Хоёрдугаарт, МҮБХ 2011 оны 9-р сард хоёр удаа 9 давж түрүүлэх нь нэг удаа 10 давж түрүүлэхтэй ижил эрэмбэтэй гэж эрэмбэ гаргасан. Энэ нь ямар шалгуураар дээрх 2 амжилт ижил болох нь тодорхойгүй тул дараагийн аваргуудад маргаан дахин үүссэн.
МҮБХ-ны 2021 оны Ээлжит бус "Их Эе" болон 2022 оны IX "Их Эе" хурлууд дээр одоо ид барилдаж байгаа аварга цолтой бөхчүүд "...аварга цолыг авсан оноор болон амжилтаар эрэмбэлэх..." гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган хэлэлцэж, олонхын саналаар амжилтаар эрэмбэлнэ гэж баталсан.
Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны "Их Эе" хурлуудад эрэмбийн асуудлаар санал оруулж бүх бөхчүүдийн төлөөлөлийн Их хурлаараа хэлэлцүүлэн шийдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч аль ч хурлуудад оролцох урилга авсан боловч ирээгүй болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Зочин · 2022/07/16
ҮБХ гэж үнэн шившигт газар байнаа. Үнэн муухай Маналжав тэргүүтэй БУЗРУУД ОРОГНОЖ БАЙГАА НЬ ИЛТ ХАРАГДЛАА ЯАСАН ХЭРҮҮЛ,ХОВ ЖИВЭЭС САЛАХАА МАРТСАН ХЭРҮҮЛИЙН БУЗРУУД ВЭ???? ТИЙМЭЭ ТА НАР А.СҮХБАТ АВРАГА ШИГ БАРИЛДАЖ ЧАДАХГҮЙ,ТА НАРААС А.СҮХБАТ АВРАГА ШИГ ХУРД,ХҮЧ, МЭХ ХЭЗЭЭЧ ГАРАХГҮЙ БОЛОХООР МОНГОЛ БӨХИЙН САЙХАН БҮХНИЙ ҮНДСИЙГ ТАСЛАХ ЗОРИЛГО ӨВӨРЛӨСӨН ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ ГЭЖ ХАРЛАА. БӨӨГНӨРӨЛҮҮД ЭЭ ҮБХолбооноос ЗАЙЛААД ӨГӨӨРЭЙ,МАГАЛЖАВ ТОЛГОЙЛОГЧ ОО ЗАЙЛААРАЙ ХӨӨ ХӨӨӨ ХӨӨ ХӨ
Зочин · 2022/07/16
ҮБХороог уг үндсээр солих нь туйлын зөв шийдвэр болохоор барахгүй энэ хороо нь монголын ёс жаяг, үндэсний өв уламжлалыг үгүй хийх зорилготой хэсэг ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ БАЙНАА. Эрийн жудаг,эвийн маналай гэдэг зүйлийг үндсээр нь үгүй хийх зорилготой адгийн араншинтай,өшөө хонзон , талцыг дэвэргэсэн маш муухай, монголын сайхан эрийн 3 наадмыг гутамшиг болгосон МАГАЛЖАВ тэргүүтэй ЁРЫН НӨХДИЙГ ҮТЭР ТҮРГЭН ХӨӨН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ИЛХНЭЭ,ГУТАМШИГТАЙ ХАРАГДЛАА. ДАРХАН АВРАГА АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ НЬ ЭНЭ НААДМААР БАРИЛДААР СОНСОГДОХОД Л ХҮН БҮХЭН ЯМАР ИХ БАЯРТАЙ БАЙСАН ГЭЭГЧ. А СҮХБАТ НЬ МОНГОЛ БӨХИЙН НАНДИН ЧАНАР, ЭРИЙН ЖУДАГ, САЙХАН БИЕ ХАА,САЙХАН ДЭВЭЛТ, ХУРД ХҮЧНИЙ ГАЙХАМШИГ, БАРИЛДАЖ БАЙХДАА Ч, УНАЖ БАЙХДАА Ч ЯМАР МЭХ ХИЙХИЙГ ЯРУУ ТОДООР, ҮНЭН ГОЁ ХАРУУЛЖ,МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨСӨН ХАМГИЙН САЙХАН,ХАМГИЙН ЭРЭМГИЙ,ХҮЧТЭЙ, ХУРДТАЙ, УРАН МЭХТЭЙ НАНДИН БӨХИЙГ МААНЬ 100 ЖИЛИЙН ОЙГООР ЗОДОГЛОХООР ИРЭХЭД НЬ ХАМИЙН ТҮРҮҮНД УГТАН АВАХ ҮБХ НЬ АРД ТҮМНЭЭ,НААДМАА, БӨХӨӨ ДЭЭДЭЛДЭГ МОНГОЛ ЁСЫГ УМАРТАН БУРУУ ШИЙДВЭР ГАРГАЖ ЦОЛНЫ ЭРЭМБИЙН ЛУЙВАР ХИЙСЭН ХЭВЭЭР БАЙГАА НЬ,ЭРЭМБИЙГ НЬ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА НЬ БӨХИЙН ЁСИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН ХАМГИЙН МУУХАЙ,МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ БОЛЛОО.А.СҮХБАТ АВРАГИЙГ БАРИЛДСАН БОЛ МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР ЭРЧ ХҮЧ БАЯР БАЯСАГЛАН АВАХ БАЙЛАА.ГЭТЭЛ МАГАЛЖАВ ТЭРГҮҮТЭЙ ЁРЫН МУУХАЙ ЧӨТГӨРИЙН ГАР ХӨЛҮҮД МОНГОЛ БӨХИЙН СУУ БИЛГИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙГАА НЬ ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА,ҮТЭР ТҮРГЭН ҮБХОЛБООНЫ ОДООГИЙН УДИРДЛАГА ГЭЖ БАЙГАА ХИЙ ҮЗЭГДЭЛ, ЧӨТГӨРИЙН ГАР ХӨЛИЙГ ТАСДАН ХАЯЖ ҮҮРД ХӨӨН ЗАЙЛУУЛАХ НЬ МОНГОЛЧУУДЫН ШААРДЛАГА БАЙНА. ӨСӨХБАЯР АВРАГЫГ ХАРАХ ЯМАР Ч СОНИРХОЛ ХҮСЭЛ МОНГОЛЧУУДАД АЛГАА ЭНЭ ХҮНЭЭС ЯМАР Ч МЭХ ГАРГАХГҮЙ, ХЭЗЭЭ Ч ГАРЧ БАЙГААГҮЙ ЯМАР Ч УХААНАА УРАЛДУУЛАХ УРАН МЭХ ГАРДАГГҮЙ, ХАМГИЙН МУУХАЙ УДААН НОЦОЛДОЖ ХҮН МАХЛАЖ БАЙЖ УНАГАСАН БОЛДОГ, ТЭР БҮҮ ХЭЛ УНААД Ч ТАХИМАА ӨГӨХГҮЙ ТЭНЭГ ЗАН ГАРГАДАГ МУУХАЙ ЗАН ХАРАКТАРТАЙ ХҮН ГЭДГИЙГ ХҮН БҮХЭН МЭДНЭЭ.ХАРИН ӨСӨХБАЯРЫГ НААДМЫН НОГООН ДЭВЖЭЭН ДЭЭР ХҮН ЗОДОХ,БЭРТЭЭХ, ӨШИГЛӨХ ,ХОР ӨШӨӨНИЙ УНДРАГА БОЛСОН МУУХАЙ ХҮН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД БҮГД МЭДНЭЭЭЭЭЭ ИЙМ МУУХАЙ ЖУДАГГҮЙ,МЭХГҮЙ, ХУРДГҮЙ, ХҮЧГҮЙ БӨХИЙГ ЖИЛ БҮРИЙН НААДМААР ХАРАХ СОНИРХОЛ МОНГОЛЧУУДАД БАЙХГҮЙЭЭЭ.ЗҮГЭЭР Л А.СҮХБАТ ШИГ БӨХИЙГ Л ХАРАХ ХАМГИЙН ГОЁ,А.СҮХБАТ АВРАГА Л ҮНДЭСНИЙ БӨХИЙГ ҮЗЭХ СОНИРХОЛЫГ ХӨГЛӨСӨН ХАМГИЙН АНХ БӨХИЙН ДЭВЖЭЭНД ГЯЛАЛЗАН, ШУУГИУЛЖ ИРСЭН ЖИНХЭНЭ ОД, ЖИНХЭНЭ МЭХНИЙ УУРХАЙ, ХУРД ХҮЧ,УРАН БАРИЛДААНЫ МАНАЛАЙЛАЛЫГ ҮЗҮҮЛСЭН МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛ ЯАХЫН АРГАГҮЙ МӨНӨӨСӨӨ МӨН БИДНИЙ БАХАРХАЛ, НААДМЫН ХӨГ АЯЛГУУ ЭГШИГЛЭНТ НАНДИН БӨХ БИЛЭЭ.АВРАГА А.СҮХБАТ АВРАГА НЬ МОНГОЛ ТҮМНИЙ ХИЙМОРЬ ЛҮНДАА, БАХАРХАЛ, ХАЙР ХҮНДЛЭЛИЙН БАХАРХАЛ,ХАМАГ ОЛНЫ ХҮЛЭЭЛТЭЙ СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ЦЭНГЭЛИЙН МАНАЛАЙ ЮМ ШҮҮ.АВРАГА МИНЬ ДАРАА ЖИЛИЙН НААДМААР ЗОДОГЛООРОЙ МОНГОЛ ТҮМЭН ӨСӨХБАЯРЫГ БИШ.ТАНЫГ Л ХАРАХ ХҮСЛЭН БАЙНА ШҮҮ АВРАГА А.СҮХБАТ АА ТАНЬД САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ
Зочин · 2022/07/14
Бидний цөөхөн монголчуудад асуудал их байна аа нөгөө бөхийн холбоодод энэ асуудлыг шийдэх дүрэм алга уу
DR. ADITYA · 2022/07/13
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Зочин · 2022/07/13
3 түрүүлсэн хүнээс цолыг нь буцааж авоо дархан аваргыг заавал 4 түрүүлж байж авдаг болго