mosonhatan

Энэ сарын 7-нд МҮЭСТО-нд “Маск” продакшны залуу уран бүтээлчид “Буратино” хүүхдийн жүжгийг ядуу, өнчин болон асрамжийн газрын хүүхдүүдэд зориулж үнэ төлбөргүй тоглосон билээ. Тэдний энэхүү сайн үйлс нь эцэг эхгүй, амьдралын хүнд хэцүүг хар нялхаараа туулж яваа олон бяцхан хүүхдүүдийг баярлуулсан сайхан үйл хэрэг болж өнгөрсөн.

Тэгвэл энэ удаа тус продакшны залуу уран бүтээлчид “Мөсөн хатан” хүүхдийн жүжгийг  МҮЭСТО-нд энэ сарын 31, 6 сарын 1-нд 11.00, 13.00 цагуудаас тоглох гэнэ. Тус тоглотын ивээн тэтгэгч байгууллагаар Алтан жолоо групп, Сансар хүнсний сүлжээ дэлгүүр нар ажиллаж байна. Мөн продюсер Н.Нямцэрэн ивээн тэтгэж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт мобикомын “стар” дугаарыг бэлэглэх гэнэ.

Жилд ганц тохиох хүүхэд насны нандин дурсамжаа “Маск” продакшны “Мөсөн хатан” хүүхдийн жүжигтэй хамт өнгөрүүлээрэй. Ердөө хоёрхон удаа тоглогдох тул хүүхэд багачууд та бүхэн яараарай.



Шуурхай.мн