116-р сургуулийн захирал С.Энхтуяагийн хууль зөрчсөн баримт-3
2014/05/30
116-р сургуулийн захирал С.Энхтуяагийн хууль зөрчсөн үйлдлүүдийг бид баримтаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид С.Энхтуяа 116-р сургуулийн хашаанд барилгын материалын долоон контейнер түрээсээр байрлуулж хууль зөрчиж байгааг, түрээсийг хэрхэн зарцуулсанг хүргэхээр бэлтгэлээ.
116-р сургуулийн хашаанд 2012 оны 7-р сарын 01-нээс өмнө сургуулийн хашаанд иргэд аж ахуйн нэгж байгууллагын 6 контейнерийг байрлуулан түрээсийн төлбөр авдаг байсан ажээ. Ингэхдээ түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороо, түрээслэгч, түрээслүүлэгч гэсэн гурвалсан байдлаар байгуулан ажиллаж байсан. Түрээсээс олсон орлогын 20 хувийг төрийн дансанд туай бүрт нь тушааж, 80 хувийг төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр зарцуулсан байдаг. 2012 оны 5-р сарын 08-нд Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.1-ийг баримтлан сургуулийн хашаанд байрлаж буй аж ахуйн нэгж, байгууллагыг гаргах 36 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. Энэхүү албан бичгийг хэрэгжүүлэх үүднээс сургуулийн захиргаа түрээслэгч нарт “түрээсийн байраа чөлөөлөх” албан тоотыг 2012 оны 05-р сарын 18-ны өдөр хүргүүлсэн бөгөөд гурвалсан гэрээг хүчингүй болгох албан бичиг илгээж 2012 оны 7-р сарын 25-ны өдөр Төрийн өмчийн хороо, 116-р сургуулийн нягтлан бодогч нар “авлагагүй” гэсэн тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг. Ингэснээр сургуулийн хашаанд ямар ч контейнер байх ёсгүй. Тэгтэл өнөөдөр сургуулийн хашаанд долоон контейнер байгаа бөгөөд бүгд түрээсээ бэлнээр төлдөг байна.
Түрээсийн орлогыг сургуулийн дансанд төвлөрүүлдэггүй бэлнээр авч зарцуулдаг байсан нь Нийслэлийн боловсролын газар болон хуулийн байгууллага 9,350,000 төгрөгийг хувьдаа завшсан гэдгийг тогтоосон. Энэ нь
· “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.1 дэхь заалт
· “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 14.2.1, 28.3, 28.5 заалтыг
· “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 27.1 дэхь заалт
· Сангийн сайдын 2010 оны 39-р тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагал мөрдөх кассын ажиллаагын журам”-ын 2.8 –ыг тус тус зөрчиж байгаа.
Тэгвэл хууль зөрчсөн энэ мөнгийг ийнхүү зарцуулсан байх юм.
С.Энхтуяа захирлын гар утасны төлбөр гэж жилдээ нэг сая төгрөг болсон бол түүний унаанд 708500 төгрөг, хувийн хэрэгцээнд 748600 төгрөг зарцуулагджээ. Энэ бүхэн нь баримттай байдаг юм.
Ийнхүү их хэмжээний мөнгө идчихээд байхад тэрбээр өнөөдөр өөрийгөө өмгөөлөн, өөрийнх нь энэхүү хууль бус баримтыг дэлгэсэн хүмүүсийг “ална, ажлаас нь хална” хэмээн сүрдүүлэхийн зэрэгцээ хэлэх хэлэхгүйгээр доромжилж байгаа ажээ.
Дээр дурьдсан баримт бол зөвхөн 2013 оны баримт. Өнөөдөр сургуулийн хашаанд өнөөх кантейнерууд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Түрээсийн төлбөр нь дээр дурьдсан үнийн дүнгийн 50 хувь нь болж байгаа хэлж болно.
Хараагүй хүүхдүүдийн нэрийг барьж ийнхүү мөнгө идэж байгаа хууль зөрчигч сургуулийн захиралдаа Л.Гантөмөр сайдаа хариуцлага тооцооч!!!