АН хоёр хуваагдсан. Дүнд нь, АН гэдэг нам сөрөг хүчний чадамжгүй болтлоо уналаа. Дээд шүүх ч аль АН-ыг нь албан ёсны гэж үзэхээ мэдэхээ больсон.

Ямартай ч нэг АН-ынх нь ард Ц.Элбэгдорж, нөгөөхийнх нь "урд" Х.Баттулга байгаа нь ил тодорхой болсон.

 

Тэгвэл энэ хоёр хүн өнгөрсөн долоо хоногт уулзжээ. Уулзалтаар "...Хоёр АН-аа нэг болгоё" гэдэг дээр тохирсон байна. Харин хэн нь АН-аа татан буулгаж, хэнийхээ АН дээр очихоор болсон нь тодорхойгүй байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин