Их Тэнгэрийн амын зүүн талын замыг өнөөдрөөс хаалаа
2014/05/30
Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд зам барилгын ажил үргэлжилж байна. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км энэхүү авто замыг энэ оны 8 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм. Зам барилгын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн замыг хэсэгчлэн хааж хучих бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 30-наас Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүрэх 2.2 км замыг 10 хоногийн хугацаатай хаахаар болсон. Зам хааж суурь хучилтын ажил гүйцэтгээд нээнэ. Энэ замаар хотын зүүн захаас Яармаг чиглэлд Богд уулын араар түгжрэлгүй шууд хүрэх боломжтой болно.
Дүнжингарав худалдааны төвийн урдуурх замаас зүүн тийш Улиастайн зам хүртэлх 6 км авто замыг "Хансуун зам" ХХК шинээр барьж 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Мөн л хотын зүүн захаас төв замын хөдөлгөөний ачааллыг нэмэлгүй хотын төв рүү шууд нэвтрэх ач холбогдол бүхий энэ зам нь Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл болох юм. Хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй баригдах энэ замын зурваст далангийн ажил, суурийн нягтруулалт хийж байна. Арслантай гүүрийн баруун талаас Сэлбэ голын баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто замыг шинээр барьж байгаа "Оч Наран" компанийн ажилтай танилцлаа. Замын нийт уртад далан, суурийн ажлыг гүйцэтгээд замын хашлага суурилуулж байна. Энэ замыг 10 сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд шинээр баригдаж байгаа Бээжингийн гудамжинд Сэлбэ гол дээр шинээр баригдах гүүрийн доогуур Денверийн гудамжтай холбох ёстой юм. Тодруулбал, Арслантай гүүрнээс хойш яваад АНУ-ын Элчин сайдын яамны зүүн талаар гарч 100 айл руу шууд нэвтэрнэ. Энхтайваны өргөн чөлөөг Их тойруу ийнхүү шууд холбосноор Бага тойруугийн ачаалал буурах ач холбогдолтой.
Бээжингийн гудамжны 0.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Сэлбэ гол дээрх 74 у/м гүүрийг шинээр барих ажлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Бээжин констракшн инженеринг групп" компани гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж инженерийн байгууламжийн ажил буюу зам доорх шугам сүлжээний шинэчлэлт, хүчитгэлийн ажлыг хийж байгаа бөгөөд гүүрийн ажлын явц 5 хувьтай байна. Нуман хэлбэртэй баригдах энэ гүүрийн суурийн ажил явагдаж байгаа юм. Хуучин зам, гүүр нь хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан бол 11 сарын 30-нд хоёр урсгалдаа гурав гурван эгнээтэй шинэ зам, гүүрийг нээх ажээ.
mbt s***s store · 2014/07/15
mbt s***s zappos Их Тэнгэрийн амын зүүн талын замыг өнөөдрөөс хаалааmbt s***s store http://www.dokka-fasteners.com/mbt-s***s-health-charm-is-infinite.html
зочин · 2014/05/31
Амжилт хүсье.чанар гол шүү.
зочин · 2014/05/31
Амжилт хүсье.чанар гол шүү.