Сэрэмжлүүлэг: Он гарсаар мотоцикл холбогдсон 264 ослын улмаас 61 хүн нас баржээ
2022/08/01
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 505 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн, Орон нутагт 6 хүн гэмтэж бэртэж нийт 9 хүн гэмтэж бэртсэн.
Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт 1 хүний амь хохирсон байна.
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Орон нутагт
- Онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мотоциклтой 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 4 бүртгэгдсэнээс жолооч-3 холбогдож, явганаар 1 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.
Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 эрдэнэт хүний амь хохирсон байна.
Зөвхөн энэ 7 сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна.
Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар осолд холбогдохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна. Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.