Наймдугаар сарын зурхай
2022/08/01
Аялал, амралт, баяр наадам дуусч ажил эхлэх, хичээлд бэлтгэх наймдугаар сар боллоо. Уншигч танд шинэ сарын мэндийг хүргэж, шинэ сарын зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ сарын эхээр биеийн эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт идэвхтэй амрах зугаалах болон найз нөхөдтэйгээ харилцахад таатай байна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харилц. Хамтаараа шийдвэр гаргах нь хялбар байх бөгөөд мөрөн дээр үүрэх ачаагаа хөнгөлж чадна. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сарын дунд үед элдэв амлалт өгөх, бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалз. Сэтгэл санааны байдал, өөрийн мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Анхаарал төвлөрүүлэх чадвар чинь тааруухан байх учраас хянамгай шийдвэр гаргах шаардлагатай ажлаа хойшлуулах нь зүйтэй. Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Сарын сүүл рүү зарим асуудлаар гэр бүлийн харилцаа тийм ч таатай байхгүй бололтой. Өөрийнхөө бодлыг хэлж болох ч маргалдах хэрэггүй. Од эрхсийн зүгээс таны санхүүг сайжруулах гайхалтай хүчин чармайлт гаргаж байна. Өөрийн зөн билигтээ анхаарал хандуул.
Үхэр
Энэ сарын эхээр од эрхэс аялал жуулчлал эсвэл урлагийн сонирхлыг тань өдөөнө. Мөн нэгэнт тогтсон дэг журмаас залхах бололтой. Энэ үе бол оюун ухаанаа тэлж, өөртөө урам зориг өгөх үе. Санхүүгийн дарамтаа мартаж амьдралаа илүү амархнаар төсөөлж, багахан хэмжээгээр зугаац. Сарын дунд үед гэр бүлийн харилцаа дордож болзошгүй. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна. Амьдралынхаа тэнцвэрийг хадгалж өөртөө хэрэгцээтэй чухал зүйлийг хий. Хэрэв та боломжийг алдахгүй бол өөрийн хүсэн хүлээж байсан зорилгодоо хүрч чадна. Түр зуурын зугаатай байдалд татагдсан ч ажлаа хий. Сарын сүүл рүү томоохон хэмжээний төсөл төлөвлөгөө амжилттайгаар шийдэгдэх болно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг болон мэргэжлийн ажил үр бүтээлтэй байж таныг ололт өөд хөтөлнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах харилцааг анхаар. Бүтээлч эрэл хайгуул хийхэд онцгой тохиромжтой. Хайртай хүн тань таны тэвчээрийг барах боловч та хариуд нь дайн зарлахын оронд харилцан буулт хий. Ганц бие хүмүүс гэрээсээ гарч амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хичээ.
Ихэр
Энэ сарын эхээр хамт олонтой цуг байх нь танд ашигтай бөгөөд сонирхол татах ямар нэгэн шинэ юм хайж байгаа бол олны үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Бага зэрэг өөртөө итгэлгүй байдал, салан задгай зан харилцааг хүндрүүлнэ. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Мөн худал мэдээлэл хүлээн авах, урам хугарах гэх мэт таагүй үйл явдал болох шинжтэй. Одоогийн төлөвлөгөөгөө өөрчлөх гэнэтийн шаардлага гарч болзошгүй. Сарын дунд үед томоохон зүйл худалдан авахаас аль болох зайлсхийж, зарлагаа хямгадан, эд зүйлсдээ гамтай ханд. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхийн оронд тайван байж өөрийн сөрөг мэдрэмжийнхээ учир шалтгааныг ол. Хэрвээ санхүүгийн асуудал тань бага зэрэг таагүй байгаа бол арвилан хэмнэх шинэ арга замыг ол. Ажил эсвэл хувийн асуудалд өөрийнхөө найдвартай найзаас тусламж гуйхаас бүү нэрэлх. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбод тавгүйтэж болзошгүй. Ажил үүргийн өөрчлөлт бага зэрэг хэцүү зүйлийг бий болгоно. Сарын сүүлээр ч санхүүдээ анхаарал хандуул. Төсвөө салхинд хийсгэхгүйн тулд өөртөө хяналт тавь. Ямар нэгэн зүйл авах төлөвлөгөөгөө хойшлуул. Хайр дурлалын шинэ харилцаа таныг өвдөг сөхрүүлж магадгүй. Ихээхэн хүч хөдөлмөр цаг хугацаа шаардсан төлөвлөгөөн дээр ажиллах эсвэл өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээх хэрэг гарч мэднэ. Албан тушаалтантай болгоомжтой харьц. Нөхцөл байдал бодож байгаа шиг амархан биш байх болно. Ажил хэргийн саналд сайн бодож байж хариу өг.