БНХАУ-ын засгийн газраас 100 000 гаруй Төвөд иргэнийг нүүлгэн шилжүүлнэ
2022/08/01
БНХАУ-ын Засгийн газраас 100 000 гаруй Төвөд иргэнийг оршин суугаа газраас нь найман жилийн турш ээлж дараатайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Эхний ээлжинд 17555 хүнийг төрөлх хот болох Нагкү хотоос нь 250 гаруй км-ийн зайд орших өөр бүс нутаг руу нүүлгэж байгаа аж.
Нүүлгэн шилжүүлэлтийг Хятадын засгийн газраас цаг агаарын таагүй нөхцөлтэй холбоотойгоор амьдралын чанарыг сайжруулах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа гэх мэдээлэл байна. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ Төвөдүүдийн уламжлал, өв соёлыг үгүй хийж байгаа арга хэмээн нутгийн оршин суугчид эсэргүүцэж байгаа юм байна.
Үүнээс гадна байгаль орчныг хамгаалж байгаа үйлдэл хэмээн тайлбарлажээ.
Орчуулсан А.Баярмаа
Эх сурвалж: https://freetibet.org/