Багадаж буй “буцах зардал”
2022/08/04
Оршуулгын зардал гэж монгол хүний улсаасаа хамгийн сүүлд авдаг тэтгэмж бий. Гэхдээ үүнийг тэнгэртээ дэвшсэн хүн бүрт өгдөггүй. Гурваас дээш жил ажиллаж нийгмийн датагалын шимтгэл 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн, энэ шаардлагыг хангаагүй ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас тохиолдолд оршуулгын тэтгэмж олгодог. Хүнийг хорвоогоос буцахад нь дээрх шалгууруудыг тавин байж олгодог энэ тэтгэмжийн хэмжээ ердөө нэг сая төгрөг. Харин үүнийг саяхан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хоёр сая болгох шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ шйдвэр нь 2023 оноос хэрэгжиж эхэлнэ. 620 мянган төгрөг олгодог байсныг 2016 онд нэг сая болгож байв. Одоо хоёр дахин нэмэгдүүлж хоёр сая болгож байгаа ч энэ бол оршуулгын зардлын хаана нь ч хүрэхгүй мөнгө. Оршуулгын дундаж зардал 20 сая төгрөг хүрдэг гэсэн судалгааны дүн бий.
Бас нэг асуудал нь улсад гурван жил ажилласан ч бай, 30 жил ажилласан ч бай ялгаагүй нэг л сая төгрөг өгдөг. Энэ бол Монголын төр иргэдээ хэрхэн шударга бусаар үнэлж байгаагийн нэг хэлбэр. Харамсалтай нь, амьд сэрүүн ажиллаж хөдөлмөрлөж буй иргэддээ шударга бус ханддаг төрөөс бурхан болоочдод шударга хандахыг шаардаад ч нэмэргүй. Илжигний чихэд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг ч “буцах зардал” багадаж байгааг хэлэхгүй бол болохгүй нь.
Эх сурвалж: http://eagle.mn/r/104359
Irgen · 2022/08/04
Tur maani ard olnoo iimerhyy mayagaar l ulun zulmun ugsun bolj .turiin tomcuul ne bolohoor terbumaar luivar hiij avilgataigaa temcej ulsaa hugjyylj baina daa.uguugyi bish ugsun ner hemeene gedegiin bas neg jishee ene dee