Хятад Тайванийн орчим дахь цэргийн сургуулилалтаа өндөрлүүлэв
2022/08/08
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсныг эсэргүүцэн БНХАУ дөрвөн өдрийн цэргийн сургуулилалт эхлүүлсэн. Энэ сургуулилалт наймдугаар сарын наймны өдөр дуусчээ.
Хятадын Төв телевизийн мэдээлснээр, наймдугаар сарын дөрөвний өдөр эхлүүлсэн цэргийн сургуулилалтын хүрээнд тэнгис болон агаарын цэргийн хүчин хамтарсан бэлтгэл хийсэн байна. Мөн Тайванийн талд байх "дундын шугам" дээр цаашид байнга сургуулилалт хийх бөгөөд Хятадыг "нэгтгэх түүхэн зорилт" хэрэгжиж магадгүй хэмээн Хятадын Төв телевиз мэдээлжээ.
Энд дуулгахад, Хятад улс сургуулилалт хийсэн газрууд нь Тайванийг тойрсон, зарим хэсэгтээ Тайвань өөрийн нутаг гэж үздэг хэсгүүдэд багтдаг юм. Энэ нь Тайванийг бүслэж буй хэрэг гэж Тайванийн эрх баригчид үздэг бөгөөд сургуулилалтын үеэр "арал руу довтлох" бэлтгэл хийсэн гэж Тайванийн эрх баригчид Хятадыг буруутгажээ.
Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийжээ
Г.Бямбасүрэн
www.Shuud.mn