Залуус нэгдэж ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат бэлэглэлээ
2014/05/31
"Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" Төрийн бус байгуулагын санаачлагаар Монгол улсын 38 байгуулага, 20 орноос 1200 гаруй хүн нийт 115 сая төгрөгийн хандив цуглуулан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв. Энэ тасаг нь улсын хэмжээнд 0-16 насны хүүхдэд мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм. Ерөнхий мэс засал, бөөр, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, нярайн мэс засал хийхэд жилдээ ойролцоогоор 6500-7000 орчим хүүхдэд мэдээгүйжүүлэг өгдөг ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
Амьсгалын аппаратыг бэлэглэсний үр дүнд: Аппарат хүрэлцээгүйн улмаас хагалгаа хийх боломжгүй хүлээгдэх, хойшлогдох, хугацаа алдах тохиолдолууд ариласнаар өвчтөнд хугацаа алдалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эмчлүүлж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг байнга хянаснаар эмчилгээний үр дүн сайжрах Өвчтөнүүдийн ор хооронд багаж зөөхгүй болох тул багажны ашиглагдах хугацаа уртсах, халдвар дамжихаас сэргийлэх ач холбогдолтой юм.
Хүүхдийн төлөөх энэхүү сайхан үйлсийг дэмжиж Монгол улсын 38 байгуулага, 20 орноос 1200 гаруй хүн нийт 115 сая төгрөгийн хандив өргөж хувь нэмрээ оруулаад байна.
Зочин · 2014/06/02
Зочин · 2014/06/01
Gemtliin xvvxdiin tasagt tusalmaar bna