Булган аймагт болсон "Айраг" наадмын үеэр согтуу жолооч ДӨРВӨН хүүхэд дайрчээ
2022/08/17
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Булган аймгийн Сайхан суманд зохион байгуулагдсан Айраг наадмын үеэр согтуу жолооч дөрвөн хүүхдийг дайрч хүнд гэмтээжээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: "Энэ сарын 13-нд "Prius" маркийн автомашин жолоодож явсан Булган аймгийн иргэн 33 настай эрэгтэй дөрвөн хүүхэд дайрсан хэрэг гарсан. Дөрвөн хүүхдийн хоёр нь 15 настай, хоёр нь 14 настай. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байна" гэсэн юм. Мөн хүүхдийн асран хамгаалагчтай холбогдоход ийм зүйл болсон нь үнэн. Хавсарсан гэмтэл ихтэй байгаа. Шүүх шинжилгээний хариу гарсны дараа дэлгэгрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.
Одоогийн байдлаар дайруулсан дөрвөн хүүхдийн гурвынх нь биеийн байдал хүнд, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эмчлүүлж байгаа аж.