АТГ-аас Ж.Соронзонг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүллээ
2022/08/19
БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгаж дуусчээ.
Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгттэй түрээсийн гэрээ байгуулах замаар сургуулийнхаа данснаас 5.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн асуудлыг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруйд Ж.Соронзонг одоо эрхэлж буй албан тушаалаас нь шууд түдгэлзүүлэх бөгөөд хойшлуулашгүйгээр дайчлан баривчлах хуулийн нөхцөл боломж бүрдэх юм.
Ж.Соронзон нь АТГ-т шалгагдаж байх хугацаандаа өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн ЭРХГА ХХК руу 220 сая төгрөгийн шилжүүлсэн тул тжс компанийн дансыг битүүмжлээд байгаа юм байна.
Зочин · 2022/08/23
үүрэг нь малаа
Зочин · 2022/08/22
amia bodson almas yuma chini huuhded sain surguuld yavj bbal busad ni hamaagui yu heden 10 terbum tugrug yarigdaj bn almas min
аяаяа · 2022/08/22
ГОЛ АСУУДЛЫГ МАКСИМ МУРАТОВИЧ ХИЙДЭГ БАЙСАН. соронзон авгай идэж уух өмсөх зүүхийг хулгайлж дээрэмдэхийг л хийнэ өөр юу ч хийхгүй гавьяаг нь өөртөө тохно.... САЯХАН ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛИУДЫН РЕЙТЭНГЭЭР ЭДНИЙХ СҮҮЛЭЭСЭЭ ХОЁРТ ОРСОН БАЙНА. ХУУЧИН МАКСИМ БАЙХАД ЭХНИЙ "-Т ЖАГСДАГ БАЙЛАА
Зочин · 2022/08/21
Орос 3 чинь яг БШУЯ-ны харьяа юу??? Яг уу? Үгүй юм шиг л байдаг шд...
Зочин · 2022/08/20
МӨН Ч ХЭЦҮҮ ЮМАА ОРОС 3 ҮНЭХЭЭР САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЧАНАР САЙТАЙ ДАЖГҮЙ ЮМСАНДАА ЯАСАН Ч ХЭЦҮҮ ЮМ БЭДЭЭ. ЕР НЬ МОНГОЛД САЙН БҮХЭН МУУ БОЛЖ саар бүхэн сайхан болжээ. Гайгүй сайн захирал юмсандаа хорлох гээд зүтгэсээр байгаад дарж авах бололтой хүний муу үзэх дуртай тэр сэтгүүлч лав сайн явахгүй байхаа
Зочин · 2022/08/19
Зочин · 2022/08/19
Цэцэгмаа
прокурор хөдлөх үү? · 2022/08/19
Хүү, нөхрийг нь хэргээс мулталсан цагдаагийн хурандаа нар, ерөнхий прокурор байсан Энхамгалан нар туслаж гүйнэ дээ.
Зочин · 2022/08/19
Угнь энэ хүн орос-3 ийг оросоор нь авч явсаар ирсэн л дээ. Тэгээгүй бол ор ч үгүй орос-14 шиг арилах байсан шүү. Алдаа г нь өмөөрөх гэсэндээ биш шүү. Дэнсэлж үзэх л хэрэгтэй.
aav · 2022/08/19
mash zuv mungu