ЖАГСААЛТ: Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа 13 их, дээд сургууль
2022/08/19
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэв.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Их, дээд сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Эдгээр сургууль нь 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, сургууль тус бүр 40 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Ингэхдээ нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна" гэдгийг хэлсэн.
Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа их, дээд сургуулийн нэрс:
- Газарчин дээд сургууль
- Зүүн хүрээ коллеж
- Маргад дээд сургууль
- Монголын менежмент, технологийн дээд сургууль
- Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
- Номэра дээд сургууль
- Рафлес олон улсын институтын УБ дахь салбар сургууль
- Түшээ дээд сургууль
- Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
- Чингис хаан дээд сургууль
- Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
- Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
- Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Зочин · 2022/08/23
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө
Зочин · 2022/08/20
Маш зөв мэргэжилийн давхардал мөн мэргэжилийн стандарт нормчилол тогтоох хэрэгтэй.сургууль бүр ниигмийн ажилтан сэтгүүлч ачлал жуучилал гэх мэт мэргжилээр чанаргүй сургалт явуулаж мөнгөнии уралдаан болж байна.хэрэгцээ нөөцөө судлаж бэлтгэх нь чухал тул нэмж хаах хэрэгтэй заримын шат буулгаж коллёдж болгох дунд мэргэжилтэн хэрэгтэй