Л.Энх-Амгалан: МҮИС-ийн удирдлагууд надтай шүүхдэж байгаа. Оюуны хулгайтай эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье
2022/08/19
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв.
Энэ үеэр БШУЯ болон МҮИС-ийн хооронд үүсээд буй маргааны талаар салбарын сайд Л.Энх-Амгалан "МҮИС-ийн нэртэй холбоотой асуудал бий. Энэ бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ сургуулийн удирдлагууд надтай шүүхдэж байгаа. Эвлэрье гэдэг санал надад ирсэн. Би үүнтэй эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье.
Түүнчлэн шүүх хурлын хугацаагаа дандаа хойшлуулж байгаа. Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурал зарлаж хуралдахгүй бол энэ асуудлыг удааж байгаа тухайн шүүгчийг олон нийтэд нэр устай нь зарлана.
Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор олгосон МҮИС-ийн нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгч байвал түүнийг ёс зүйн хороонд өгнө. Арай ч авлигад идэгдсэн, цөөнхийн эрх ашигт үйлчилсэн шүүх, шүүгч манай улсад байхгүй болов уу гэж итгэж байна" хэмээн хэлсэн юм.
Иргэн · 2022/08/22
Оюуны хулгай гэдэг нь үнэн ш дээ.
бат · 2022/08/21
Монгол үг цөөдсөн биш дээ чухамдаа бол оюуны ойролцоо үгийн хулгай
Зочин · 2022/08/20
Зөв.
Зочин · 2022/08/20
Хулгайч хүмүүстэй бүү эвлэр бүү бууж өгөөрэй сайд аа
Зочин · 2022/08/20
МҮИС д андуураад бүтгүүлчихээнд хүүхэд маань бүртгэлийн мөн багц өгнө гээд50000 төгрөг хурсан.Гэтэл 3 хоногийн дараа очоод буруу бүтгүүлсэн байна гээд багцыг нь аваачиж өгөөд мөнгөө авах гэсэн нь багцаа авчихаад 50000 төг-ийг өгөхгүй гээд гүрийчихсэн шүүдээ ёстой зүгээр л МАНГАСНУУД БАЙДАГ ГАЗАР ЮМ БИЛЭЭ
Irgen · 2022/08/19
Zov shde. Humuus anduuraad esvel medehguigeesee bolood hetsuu baidald orson tuhai ih sonsoj bsn yum bn
Hi · 2022/08/19
Зөв зөв.