Х.Баттулгад хариуцлага тооцох нь тодорхой болжээ
2022/08/23
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар дайтаж эхэлжээ, Х.Баттулгыг шалган, хариуцлага тооцохоор болжээ гэдэг яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн хавраас эхлэн яригдах болсон. Гэвч энэ бүхэн яриа төдий биш бодит үйл явдал болох нь нэгэнт тодорхой болжээ.
Хамгийн сүүлд буюу 8-р сарын 3-нд болсон Засгийн Газрын хуралдааны үеэр Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд томоохон төслийг ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх нь уг ажлын хэсгийн үүрэг юм.
Уг ажлын хэсгийн эхний ажил нь Ерөнхийлагч асан Х.Баттулгын Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хэрэг байх аж. Энэхүү ажлын хэсгийн ахлагч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарын өгүүлж буйгаар Халтмаагийн Баттулгын Монгол Улсад учруулсан алдагдсан боломжийн өртөг 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэнэ.
Мөн үүнээс гадна Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэрэг ч Х.Баттулгад давхар үүсгэсэн байна.
Иймээс ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид Х.Баттулгыг ирж, тайлбар мэдүүлэг өгөхийг хоёр удаа шаардсан ч тэрээр очоогүй байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Х.Баттулгад холбогдох хэргийн материалууд бараг бүрдэж дууссан тул баривчлах нь цаг хугацааны асуудал болсон гэнэ.
Хамгийн гол нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хариуцлага тооцох нь зөв гэдэг байр сууринд хатуу байгаа ажээ.
Э.Мягмар
www.Sonin.mn
Зочин · 2022/08/29
Хамгийн зөв . Жонхууд хариуцлага тооцохгүй бол хууль хяналтын байгууллага байгаад яадгийн бэ.
Зочин · 2022/08/24
Эвтэй байсан нь дээр шүү. Эвдрэлцээд хэрэггүй. Монгол эвтэй үедээ ХҮЧТЭЙ.
Зочин · 2022/08/23
МАНингий халтаруудад намаа тушаачихсан новш доо
Зочин · 2022/08/23
ёстой зөв зөв
zochin · 2022/08/23
shuuh shiidene. todorhoi bolson geh shig Gants hunii gart bsan yun shig yarihaa bolichih oo shiidver gargaj bsan busad darga nar yahiin
Зочин · 2022/08/23
Зочин · 2022/08/23
энэ мафийн толгойлогчтой хариуцлага тооцох цаг болсон монгол орон хэн нэг хүний тоглоомын орон биш дээ аль нэг талаасаа соц иализм ардчилал хоёрыг зэрэг хослуулдаг орон шүү