Украин: ОХУ 45400, Украин 9000 цэргээ дайнд алдсан
2022/08/23
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэхийг тушааснаар хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми хөрш оронруугаа халдаж, өнөөгийн дайн эхэлснээр даваа гарагт 180 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ хугацаанд Оросын цэргүүд суурин газруудыг эзлэх оролдлого үргэлжлүүлж, Украины Зэвсэгт хүчин нутаг дэвсгэрээ хамгаалахаар хариу цохилт өгсөөр байна.
Байлдааны явц
Украины дорнод зүгт Оросын давших ажиллагаа хязгаарлагдмал шинжтэй болсон гэж Дайн судлалын хүрээлэнгийн өдөр тутмын тайланд өгүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын цэргүүд “багахан тактик амжилтаа шуурхай ажиллагаа болгож чадахгүй” байгаа нь ойрын саруудад тэднийг ихээхэн нутаг дэвсгэр эзлэхэд нь саад болох гэнэ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, Оросын цэргүүд урьдын адил, Луганск, Донецк мужуудад бүрэн хяналтаа тогтоох, байлдааны чадвараа сэргээхээр оролдож байгаа аж. Мөн Славянск, Бахмутск, Авдеевск чиглэлүүдэд давших оролдлого хийжээ.
Түүнчлэн, наймдугаар сарын 22-нд шилжих шөнө Днепропетровск мужийн гурван бүс рүү Оросын арми буудснаар Никополийн дөрвөн оршин суугч шархдаж, хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн Оросын Су-35 онгоц Одесс мужийн дэд бүтцэд Х-59 пуужингаар цохилт өгсөн байна.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам байлдааны явцын талаарх мэдээлэл хийхдээ өнгөрсөн хоногт Украины армийн удирдлагын найман цэг, зэвсгийн зургаан агуулахыг устгасан хэмээн онцолжээ.
Украин цэргийн хохирлоо зарлав
Оросын өдүүлсэн дайнд Украины 9000 орчим цэргийн алба хаагч амиа алдсан гэж Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерийн Залужный мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ.
“Энэ дайнд гагцхүү цэргийн алба хаагчид биш, мөн зөвхөн гартаа зэвсэг барьсан хүмүүс биш харин юунд ч буруугүй бяцхан хүүхдүүд дайнд оролцож байна. Хүүхдүүд чухамхүү энд, чухамхүү энэ цаг үед төрсөн. Тэд юу болж байгааг огт ойлгохгүй байгаа ч тэдэнд хамгаалалт хэрэгтэй байна. Эцэг нь фронт руу явсан, мөн магадгүй амиа алдсан 9000 баатрын нэг нь ч тэдний эцэг байх” хэмээн Залужный мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Украины Зэвсэгт хүчин Оросын хохирлын талаарх шинэчилсэн мэдээллийг өгсөн байна.
Украины талын мэдэгдсэнээр, өнгөрсөн хоногт Оросын 200 цэрэг амиа алдсанаар ОХУ-ын цэргийн хохирол 45400 болсон гэнэ. Дайн эхэлснээс хойш Оросын 1919 танк, 4230 байлдааны хуягт машин, 1032 артиллерийн систем, 815 дрон, 194 далавчит пуужинг устгасан гэж Украины Зэвсэгт хүчин мэдээлсэн байна.
Азовын хамгаалагчдыг шүүнэ
Мариуполь хотын Азовсталь үйлдвэрт хоргодон нутаг дэвсгэрээ хамгаалж байсан Украины хамгаалагчид Оросын талд олзлогдсон бөгөөд тэднийг шүүхээр зэхэж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм.
Өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны даваа гарагт, өөрсдийгөө тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин Мариуполь дахь Украины олзны цэргүүдийг шүүхээр төлөвлөж байгаа гэдгийг дахин баталсан хэмээн DW дамжуулжээ. Түүнний өгүүлснээр энэ зундаа багтаан шүүх хурлыг хийх гэнэ.
Энд дуулгахад, Украины тал олзны цэргүүдийг шүүхийг эрс эсэргүүцэж, ийм шүүх хурал болсон тохиолдолд ОХУ-тай ямар ч хэлэлцээ хийхгүй гэж Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэн юм.
ЗЕЛЕНСКИЙ: МАРИУПОЛИЙН ОЛЗЛОГСДЫГ ШҮҮХ Л ЮМ БОЛ ОХУ-ТАЙ ЯМАР Ч ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш өдөр бүр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байгаа юм. Тэрбээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ямар нөхцөлд хоёр тал хэлэлцээ хийх боломжгүй болох талаар мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
www.shuud.mn
Zochin · 2022/08/24
Ukrain 180.000 aldsan
Del · 2022/08/24
али жазиргийн мэдээгээр орос хорин мянга уKраин зуун мянган хүнээ алдсан гэж байна анх орос уkраин руу дайрахад 200мянган цэрэг гаргасан уkраин цэрэг татлага явуулж хоёр хоногийн дотор нэгсая нэг зуун мянган цэрэгтэй болсон гэж байна
Зочин · 2022/08/23
Украинд тийм олон цэрэг байгаагүй. Битгий шаа
Зочин · 2022/08/23
АНУ Украины 100 000 орчим цэрэг амь үрэгдсэн, 200 000 орчим шархадсан гэсэн байна лээ. Худлаа нэг талыг барьсан мэдээлэл байна
bender · 2022/08/23
ha ha he he esregeer
Орос ялна · 2022/08/23
Худлаа шаах юм даа.. Украины арми бараг үгүй болж байхад 9к цэрэг алдсан гэж ... Нэг талыг барьсан мэдээ мэдээлэл бүү тавьж бай