Талийгаач дуучин бүсгүйг ковидын вакцины улмаас амиа алдсан гэв
2022/08/24
Монголын урлагийн түүхэнд өөрийн дуу хоолой, өнгө төрхөө гайхуулж явсан “эгч дүү” дуучдын нэг Ж.Хишигсүрэн хоёр хоногийн өмнө таалал төгсөж, хүнд гарз тохиогоод буй.
Түүнийг зуурдаар амь алдсан гэдгийг өчигдөр дуучин Д.Отгонжаргал анх олонд дэлгэж, уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр талийгаачийг ковидын эсрэг вакцин тариулсны дараагаар үе үе зүрх нь дэлсэх болсныг анх дуулгасан юм.
Тэгвэл дуучин П.Жимсээ мөн энэ талаар цахим хуудаснаа бичиж, “Ард түмэндээ харгис муухай нийгэм. Вакцин нэртэй хугацаа нь дууссан хорноос болж ямар ч суурь өвчингүй эв эрүүл цэл залуухан зүрхнүүд зогсож байна. Эвийдээ найз минь, гомдож байна. Дөнгөж 39 настай байсан шүү дээ” гэжээ.
Ковидын вакциныг хийлгэсэн хүмүүсээс амиа алдсан хүмүүс цөөнгүй байгаа ч, манай Эрүүл мэндийн яам, Засгийн газар хариуцлага хүлээлэхээс зайлсхийсээр буй. Улмаар ирэх 2022-2023 хичээлийн жилд хүүхдүүдэд вакцин хийх талаар ярьж эхэлсэн.
Томчуудын зүрх вакцины гаж нөлөөг дийлэхгүй зогсож байхад, бяцхан хүүхдүүдийн зүрх дийлэхгүй шүү дээ.
Зочин · 2022/08/30
ЗА ЮУ ГЭЖ ДЭЭ МИНИЙ БИЕ 4 ТУН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН КОРОНА ТУСААГҮЙ Л БАЙНА. ЮМЫГ БИТГИЙ ТУЙЛШРУУЛЖ БАЙ. БИЕЭЭ САЙН АЖИЖ БАЙ.ЮУНЫ ТӨЛӨӨ АНАГААХ ГЭЖ БАЙГАА БИЛЭЭ ЭНЭ АРАЙ ДЭНДЭНЭЭ ЮМЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ СҮҮЛИЙН ҮЕД ЗАЛУУ ХҮМҮҮС ЗҮРХНИЙ ӨВЧНӨӨР ИХ НАС БАРЖ БАЙНА Л ГЭНЭ. ТЭГЭЭД ЭРТХЭН НЭГ ӨДРИЙГ ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛААД ЭМНЭЛГЭЭР ЯВ Л ДАА ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ ЮМ БИЧИЦГЭЭХ ЮМ ТЭГВЭЛ ТЭРИЙГЭЭ БИЧЭЭД Л ЧАД ХИЙГЭЭД БАЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХ ВЭ ДЭЭ
Зочин · 2022/08/25
Zochin · 2022/08/25
Tsus otgorolt ih boldog uym bna,sain shingeleh a/h avch bhgui bol..
Зочин · 2022/08/24
вакцин хийлгээд их олон хүний зүрхээр явсан даа хөөрхийс