сонин mn

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн Хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлэв.

 

Тодруулбал тэрээр: "МАН-ынхан өөрсдийгөө булшилчихлаа, та нар дууссан, одоо. Энэ бол улс төржсөн мэдэгдэл биш ээ. Та нар Үндсэн хуулинд халдчихлаа. Төрийн эрхийг хууль бусаар авах энэ бүх булай ажлыг хийчихлээ. Би гурван зүйл хэлье. Нэгдүгээрт, Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан хэдэн нөхдүүдийн л хүсэл хангагдах байх. Бид УИХ-д сонгогдохдоо хууль, төсөв батлана гэсэн. Одоо төсвийг захиран зарцуулдаг эрхийг цэцийн долдой нарын тусламжтайгаар өөртөө авах гэж байна.

 

Д.Бямбасүрэн гуай хэлсэн байдаг. "Монгол оронд урвагчид хэзээд байсан. Гэхдээ эх орончид нь ганцаардахгүй" гэж.

 

Хоёрдугаарт, Жонн Локкийн хэлсэнчилэн Үндсэн хууль бол нийт ард түмний гэрээ. Энэ гэрээнд Үндсэн хуулийн цэцийн 9 хүн халдах ёсгүй. УИХ тарах цаг нь болсон.

Гуравдугаарт, Ард иргэд одоо Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон. "Тунгалаг тамир" дээр: "Хэдэн адсагнаас болж хүн алах нь нээ гэдэг. Түүн шиг хэдэн сайдын суудлаас болж хүн алах нь ээ" гэв.

 

Э.Сүрэн

www.Sonin.mn