МСҮТ-д бүртгэлгүй 4800 хүүхдийн мэдээллээр улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөг завшиж байсныг зогсоолоо
2022/08/24
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаггүй буюу бүртгэлгүй хүүхдүүдийн мэдээллээр улсын төсвөөс мөнгө завшиж байсан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан мэдээлсэн.
Түүний хэлснээр “Хийдэл үүсч 4800 орчим хүүхдийн мэдээллээр хувьсах зардал авдаг байсан нь ил болсон. Энэ бол олон жил ужгирсан асуудал. Өмнөх хичээлийн жилээс эхлэн МСҮТ-д сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хуримтлуулж төгсөхөд нь олгодог болсон. Үүнийг цахимд шилжүүлж E-Mongolia системээр олгох болоход зөрүү гарч 2.3 тэрбум төгрөгийг хэмнээд байна. Хэрэв үүнийг цэвэрлээгүй байсан бол хийдэл үүсч төрөөс энэ мөнгө гарах байлаа” хэмээсэн.
МСҮТ-д бүртгэлгүй, ЕБС-д сурдаг, их дээд сургуульд суралцдаг оюутны мэдээллээр 4800 хүүхдийн хувьсах зардал олгогддог байжээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн 32 коллеж, МСҮТ-үүд бий. Жишээлбэл, томоохонд тооцогддог “Үйлдвэр урлалын политехник коллеж”-д 2100 орчим оюутан суралцдаг. Тэгвэл энэ хэмжээний хоёр сургуульд олгох мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Мөн энэ хэмжээний мөнгөөр 300 хүүхдийн суудалтай сургууль нэг, аль эсвэл сургууль цэцэрлэгийн цогцолбор барих боломжтой. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний мөнгийг хэмнэх гэхээс илүү алдахаас нь өмнө олж авчээ.
Т.Мөнхжаргал
www.24tsag.mn
Зочин · 2022/08/25
Bolobsroliin said ajiliig sain hiij baigaa,ikhech muuchilagdaj baina gelee ch ter hyn ynenii telee eereen hicheej baigaa,yynd l bid talarhah yostoi yum daa!!!!
Зочин · 2022/08/25
Энэ одоо юу гэсэн үг вэ энэ эрхмүүдийг арга хэмжээ авах хэрэгтэй