УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын цалин нь амьдралд хүрэлцэхгүй байхад "ард иргэд элгээрээ мөлхөх нь" аргагүй юм байна!
2014/06/01
УИХ-ын чуулганы /2014-05-30/ нэгдсэн хуралдаанаар улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.8 хувийн саналаар "Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж хэлэлцсэн юм.
Энэхүү хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Инфляци хоёр оронтой тоонд шилжсэн, мөнгөний ханш 40 орчим хувиар унасан зэрэг сөрөг үр дагавраас болж УИХ-ын гишүүний цалин амьдралд хүрэлцэхгүй, өөр эх үүсвэрээс амьдралаа залгуулахаас аргагүйд хүрч байна. Засгийн газар ашигтай ажиллаж байгаа салбараа төр нь хувааж авах тухай яриад байгаа болохоос биш ашиггүй ажиллаж байгааг ашигтай болгохын төлөө бодлого оруулж ирж хэрэгжүүлэхийн төлөө ажиллахгүй байна. Төсвийн орлого сараар, улирлаар, жилээр тасарч байхад яагаад хариуцлага ярихгүй байна вэ" гэсэн юм.
УИХ-ын гишүүдийн цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа бол жирийн ард иргэдийн цалин бидний амьдралд яаж хүрэлцэж байгааг ойлгохгүй байдаг нь аргагүй юм байна. Хамгийн багадаа УИХ-ын нэг гишүүн сарын цалин гэж 1 сая 200 мянган төгрөгийг авдаг. Мөн дээр нь унаа, шатахууны зардал нэмэгддэг. Эрүүл мэндийн асуудал гарлаа гэхэд улсын эмнэлгээр үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээгээ авчихна.
Бүх зүйлээ улсын төсвөөс гаргаад авчихдаг улс. Ард иргэдийн өмнөөс сонгогдон УИХ-ын суудалд суучихаад цалингүй хүрэлцэхгүй гэж сууж байгаа нь эмгэнэл.
Хувийн байгууллагад нойр, хоолгүй зүтгэн байж нэг иргэн 600 мянган төгрөгийн цалин авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийн цалингаар амьдралаа өрх гэрээ тэжээгээд явж байгаа олон мянган иргэн бий. Гудамжинд гараад иргэдээс хэдэн төгрөгийн цалин авдаг талаар асуухад ихэнхи нь доод тал нь 500 мянган төгрөг гэж хэлнэ. Учир нь Монголд уул уурхай, Хүнд механизмын жолооч мэргэжилтэй хүмүүс л 1 сая төгрөг хүрэх үгүй цалин авдаг.
Үүнийг мэдэхгүй дээ ард иргэдийг доромжилж буй мэт Ц.Оюунбаатарын хэлсэн үг олон хүнийг дургүйцлийг хүргэж байгаа юм.
Манай улсад нэг иргэн нэг байгууллагад орсон бол өөр давхар ажил хийгээд явах боломж бололцоо байхгүй. Өглөө 8 цагаас ажил таран тартал ажлаа хийгээд заавал өрөндөө сууж байх ёстой. Ажлын цагаар гадагшаа гараад явах л юм бол нөгөө авдаг хэдэн цааснаас нь хасч орхино. Энэ мэтчлэн маш олон асуудал сөхөгдөн гарч ирдэг. Гэтэл бидний төлөөлөл болж гишүүний зөөлөн сэнтийд заларчихаад миний цалин хүрэлцэхгүй байна хэмээн таахалцаж суух нь хэр ёс зүйтэй вэ? Ядаж жирийн иргэн хөлсөө дуслуулан байж хэдэн төгрөгийн цалин авдагийг мэдчихээд ийн ярьж суувал дээр байхсан.
Х.Даваа
Зочин · 2014/06/03
Энэ хүн үнэнээ л хэлж. Авилга авдагууд бол ингэж хэлж чадахгүй ш дээ. Харин ард түмний амьдрал ямар байгаа нь ил боллоо гэж ойлгож бн
Зочин · 2014/06/03
Энэ хүн үнэнээ л хэлж. Авилга авдагууд бол ингэж хэлж чадахгүй ш дээ
Зочин · 2014/06/03
unen l baina sh dee iim zindaanii hund 1.2 say haana n ch hurehgui
Зочин · 2014/06/03
Turiin alban haa****d tsalin n baga gesen murtluu ih l tansag amidarah um
Зочин · 2014/06/03
Хэлсэн vгийг нь гуйвуулж сурвалжлагч шууд оорийнхоо ухаанаар дvгнэцэн л байна шд. Инфляц осч, юмны vнэ нэмэгдсэн гэдэг нь л гол агуулга байна шд. Vнэн шд
Зочин · 2014/06/02
300 myangiin tsalin avch bg hvn baiga getel 120000 svchd hvrehgui bn gedeg ovoo garvee bifnii ed nararai l doromjilj bn shvvv
Зочин · 2014/06/02
300 myangiin tsalin avch bg hvn baiga getel 120000 svchd hvrehgui bn gedeg ovoo garvee bifnii ed nararai l doromjilj bn shvvv
ХЭ ХЭ · 2014/06/02
энэ ёстой больчихсон амьтан байна аа
Зочин · 2014/06/02
ta buhen unshsan zuilee sain bodoj bichmeer bna harin ard tumniig omoor ch heleed bgaa yum bish uu
Зочин · 2014/06/02
*****teerei ard tumen ni amidrahiin tuluu suhurch unatlaa zutgej bhad icheesei tsalin ni hureltsehgui bol gishuuneesee tatgalz.d huviin yuma hiig.ch
Зочин · 2014/06/02
tetgeveriin hugshchuul tetgeveriin munguuruu yaj bolgodog gej bodoj baigaam boloo,ene *****uud.Uursduu zuulun suudald zalarchihaad ajil hiisen hiigeeguin hoorond (barag taslah ni ih,ajil nertei gereldeedl taarna) baij baigaadl iim ih mungu deerees ni uchnuun hangamj avchihaad ingej heleheesee icheesee.Ug ni ard irgedii tuluulul bolson uls tsalingui ,noir hoolgui zutgeh yostoi yumsan.
Зочин · 2014/06/02
Төрийн албан хаагч нар гэсэн улсууд юу хийж бүтээдэг билээ. Тэд нарын цалинг хасаад өг, тэгэхээр аяндаа төрийн төлөө гэсэн сэтгэлтэй нь үлдэнэ. Цалин хөөцөлддөг нэг нь хувьдаа юм хийгээд амьдарна биз. Яам, агентлагт олон бурхинууд цаг нөхцөөгөөд л, цалингаа хүлээгээд л сууж байдаг биз дээ.
Зочин · 2014/06/02
...УИХ-ын гишүүдийн цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа бол жирийн ард иргэдийн цалин бидний амьдралд яаж хүрэлцэж байгааг ойлгохгүй байдаг нь аргагүй юм байна... гэж одоо л мэдэж байгаа юм уу. Ард олон сонгогчийн төлөө гэж гарч ирчихээд зөв бодлого боловсруулах талаар тархиа ажиллуулахын оронд үнэхээр тэнэгээ гайгуулах юм даа. Яана даа монголчууд минь
Зочин · 2014/06/02
turiin albah xaagcn xvn busad ni barag xvn bisn uxaani oilgolt uguud l baix um yun xvnleg eherehgvi tur we gudamjaar ywaa xvmvvsiig xar da vnexeer amidral ni saixan bna gej vv vtgvi de iim xudalcn umhuud xezee ****na ter tsagt l mohgol uls xugjine yu cn xiiddeggvi uls turcn ni bayh bisn ajil xiideg bayllag bvteegcn nar ni l uls turd cn uls orond cn xeregtei ardiin namiinxan bolon mohgoloo gex setgelgvi ymarcn xvn ehe ulsiig bvv jolood xerwee ene baidal udwal mohgold togtworgvi baidal bii bolno ali neg tom gvrhii zuusn bolno bidniig ymar xuwi tawilan xvleene we bodox uurcnilux tsag ircnixej zaluusaa yduural bol darahguilaliin xamgiin aimsnigtai xelber mohgolcnuud yduu bna
Зочин · 2014/06/02
duhdaj orlogotoi irgediigee xamgaalax xuuliig mohgold bii bolgox xeregtei maxh bol yndesnii xemjeenii fofulisst nam axij ehe buzar komuhhisstuudiig gargaj irex xereggvi mihii delgvvriin svljee bol nuli xujaagiin baraag ard tvmehdee snaxaj ugdug svljee xeden jiliin daraa mohgold buun xaldwart uwcnin emcnlegdexgvi ehe oyuhbaatar gishvvn bol xudalcn yu cn xiij cnadaxgvi huxur ed nar xezee um xiij bailaa
Зочин · 2014/06/02
ha ha tanii songoson hun shuu dee maanag min
dorgio.mn · 2014/06/02
ene hun unen ****ee sh dee uneheer tiim sh dee yagaad ene huniig buruutgaad bgaa yum be
dorgio.mn · 2014/06/02
ene hun unen ****ee sh dee uneheer tiim sh dee yagaad ene huniig buruutgaad bgaa yum be
Зочин · 2014/06/02
Энэ хүн чинь үнэнийг л хэлсэн байна шүү дээ. Сүүлийн 3жил орчим ТӨРИЙНХНИЙ цалинг нэмээгүй шүү дээ. Ёстой дээрээс авахуулаад доороо хүртэл бүхий л ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД маш хэцүү байдалтай амьдарч байгаа нь үнэн . ҮНЭНИЙГ ҮНЭНЭЭР НЬ Л ЯРЬСАН БАЙНА.
Зочин · 2014/06/02
ene unen sh dee. gishuunii tsalin hurehgui bhad jiriin irged yamar bgaag bodoh l asuudal. uuniig buruu****h ****rdlaga bhgui. uuniig sonsood suuj bgaa tusheed l oilgohiig hicheevel barav. tsalin haanaa h hurdeggui bhd tsalin nemehgui bur hasval yasan yum geed erguuteed bh yum tur zasagaa chaddagt ni uguh heregtei manai mongolchuud dandaa daraa ni haramsah yum an-han mani hediigee ch yostoi hashraaj bn aa daraagiin songoltoo zov hiih heregtei bn daa