Б.Батцэцэг, Г.Сайханбаяр нар үлдэж, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Н.Учрал нар суудлаа баталгаажуулжээ
2022/08/26
УИХ-ын гишүүн Т.Доржхандын маргаанаар Үндсэн хуулийн цэц 02 дугаар тогтоол гаргаж, улмаар УИХ уг дүгнэлтийг хүлээн авснаар Үндсэн хуулийн 39.1 дэх заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Цэцийн гаргасан дүгнэлтээр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг Н.Энхболд, Г.Дамдинням, Х.Булгантуяа тэргүүтэй 62 гишүүн өргөн барьж, хоёрхон цагийн хугацаанд төслийг эцэслэн батлав.
Ингэснээр УИХ-ын гишүүн сайдын албан тушаал давхар хашихгүй гэсэн заалт унаж, Засгийн газрыг 100 хувь УИХ-аас бүрдүүлэх эрхзүйн боломж бүрдэв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сургаар Төрийн ордонд хэдийнэ сайдын төлөөх сунгаа эхэлчихээд байгаа. Нэг хоёроороо, нэлээд хэдээрээ өрөө өрөөндөө уулзацгааж, хүн бүхэн л сайдын суудлын төлөө чичирч буй.
Нөгөөтээгүүр, дан дээлтэй сайд нар ч суудалдаа үлдэх гэж чардайж, Ерөнхий сайдын өрөө ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Нэг хэсэг нь яаж ч гуйгаад суудал авч чадахгүйгээ мэдэж буй учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гацаах оролдлого ч хийсэн гэх. Гэсэн ч МАН-ынхан АН-ын бүлгийг өөр даргатай болгож өгснөөр зургаан кнопны дэмжлэгээр асуудлаа шийдэж чадав. Ирэх даваа гарагт эцэслэн тодрох Л.Оюун-Эрдэний бүрдүүлэх хоёр дахь Засгийн газарт хэн, хэн сайдаар багтаж, хэн нь явах талаарх урьдчилсан таамгийг уншигч Танд хүргэе.
Б.Батцэцэг, Г.Сайханбаяр нар үлдэж, бусдад нь тойрог өгнө
Дан дээлтэй сайд нараас дараагийн эмхлэх Засгийн газарт хэн, хэн үлдэх вэ гэдэг нь тун сонирхолтой байгаа. Учир нь Ерөнхий сайд дан дээлтэй сайд нарыг мэргэжлийн хэдий ч өргөн барьсан асуудлаа УИХ-д оруулж чаддаггүй, хэтэрхий жул хэмээн голж буй учраас 100 хувь өөрчилнө гэсэн хүлээлт байсан билээ. Тэгвэл эхний яриагаар хил хаалттай, хүнд хэцүү цаг үед гадаад харилцааг маш чадварлаг удирдаж байгаа гэсэн үндэслэлээр Б.Батцэцэг сайд суудалдаа үлдэхээр тохироо хийжээ.
Нөгөөтээгүүр, түүнд 2024 онд тойрог өгөх боломжгүй. УИХ-ын даргын тойрогт дагалдаж очсон ч гишүүн асан М.Билэгтээс ч доогуур рейтингтэй учраас дахиад тойрогт өрсөлдүүлэх боломжгүй хэмээжээ. Тиймдээ ч сайдын суудалд нь үлдээх шийдвэр гаргасан гэх. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мөн л суудалдаа үлдэхээр тохироо хийж чаджээ. Үлдсэн бүх хүмүүсийг ямар нэг албан тушаалд томилох байдлаар өөрчлөх, халж солихоор яригдсан байгаа аж.
Соёлын сайд Ч.Номин суудалдаа үлдэхээр чардайж байгаа ч түүнийг Х.Баттулгын дэмжлэгээр энэ танхимд багтсаныг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж буй. Хэрвээ Ч.Номинг үлдээж гэмээнэ Х.Баттулгатай муудалцсан гэх пиар үнэмшилгүй болох учраас түүнд ирэх сонгуульд зөөлөн тойрог өгөх, эсвэл Дэд сайдын суудал өгөх байдлаар танхимаас явуулах асуудал яригдаж байгаа ч эцэслээгүй байна. Түүний албан тушаалд Г.Мөнхцэцэг санаархлаа илэрхийлсэн ч дэмжлэг аваагүй.
Мөн Ц.Нямдоржийг Цэцийн гишүүн эс бөгөөс өөр нэг томоохон албан тушаалд томилох байдлаар явуулахаас өөр аргагүй болсон гэх. Засгийн газрын хамаг мөнгө санхүүг базаж суучхаад хөдлөхгүй байгаа нөхрийг эвтэйхэн байдлаар явуулахгүй л бол энэ танхимыг өөрчилсний хэрэг гарахгүй шахам.
Тиймдээ ч Ц.Нямдорж хэрвээ эндээс хөдлөх юм бол том албан тушаалтай л хөдөлнө шүү гэдгээ ч хэлжээ. Түүний албан тушаалд Х.Нямбаатар ахиж дэвшиж очих, эс бөгөөс бүлгийн дарга Д.Тогтохсүрэн очно хэмээн санаархлаа илэрхийлжээ. Шадар сайд С.Амарсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хуульзүйн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар айх зүйлгүй ажлаа хийж болох бөгөөд Х.Нямбаатарын албан тушаалыг л ЗГХЭГ-ын дарга болгох эсэх асуудал л яригдах аж.
Ерөнхий сайд шинэчлэн бүрдүүлэх танхимдаа туршлагыг чухалчилна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хүмүүстэй ажиллаж үзсэн. Хэдий тэд салбараа мэддэг ч УИХ-ын нөлөөлөл багатай учраас өргөн барьсан асуудлаа батлуулж чадахгүй, итгэл үнэмшил төрүүлэхгүй зэрэг олон асуудал байсан учраас энэ удаа залуусын багаа сонгуульд хадгалж, танхимдаа туршлагыг чухалчилна гэдгээ намынхандаа хэлсэн аж.
Өөрөөр хэлбэл, УИХ-д олон удаа сонгогдсон иргэд сонгогчидтой хэрхэн ажиллах, олон нийтийн дэмжлэг хүлээж чадах хүмүүсийг оруулна хэмээжээ. Тиймдээ ч нэг сонгогдсон гишүүд сайдын марафоноос хоцорч, 2-оос илүүгүй сонгогдсон улстөрчид Тусгаар тогтнол, Төрийн ордонд гүйдэлтэй байна. Шинэчлэн бүрдүүлэх танхимд одоогийн байдлаар гурван эмэгтэй улстөрчийн нэр тодорхой яригдаж буй.
Тодруулбал, коронагийн үед хамгийн сайн ажиллаж, маш сайн зохион байгуулалттай эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг хуучин албанд нь буюу эрүүл мэндийн салбарт дахин томилох асуудал яригдаж байгаа аж. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ч тэр дэмжлэг өндөр авчээ. Түүний хувьд гурван удаа сонгогдсон, хоёр удаа сайдын албан тушаал эрхэлсэн, коронагийн үед зөв зохион байгуулалтаар ажиллаж, вакцинтай залгатал өвчлөлийг хумиж чадсан туршлагатай учраас нам дотроосоо ч дэмжлэг авсан.
Харин М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарын тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ХНХ-ын сайдын төлөө өрсөлдөж буй бөгөөд нам дотроосоо дэмжлэг авахаар гүйж байгаа гэнэ. Мөн цахим хөгжил, цахим бодлого ярьж буй УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжлийн яамыг удирдах нь тодорхой болсон бөгөөд өрсөлдөгчгүй явж байгаа.
Фракци, бүлэглэлийн эрх ашгийг хангана гэж үзвэл “Увс” фракцид зайлшгүй нэг албан тушаал өгөх ёстой болно. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдах нь тодорхой болсон. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дараагийн сонгуульд орохгүй гэсэн болзолтойгоор Зам тээврийн сайдад зүтгэж буйгаа намын удирдлагадаа хэлжээ.
“Дорнод гурил” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ удаад сайдын суудалд очно гэдгээ ил шулуухан хэлсэн бөгөөд ХХААХҮ-ийн сайдад горилж байгаа аж. Мөн дэмжлэг ч өндөр учраас бараг л З.Мэндсайханы оронд очно хэмээн улс төрийн хүрээнд таамаглаж буй юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдад очно хэмээн намын даргадаа уламжилсан ч туршлага дутуу хэмээн гологдож байгаа ажээ. Барилга хот байгуулалт, Эрчим хүч, Уул уурхай хүнд үйлдвэрийн салбар хамгийн олон өрсөлдөгчтэй байгаа бөгөөд сайд болох санаархлаа илэрхийлсэн олон эрчүүд намын байрандаа дүүрэн цүнх, дүүрэн мөрөөдөлтэй очерлож буй гэх.
Б.Өнөртогтох
www.Dardas.mn
muusain maluud???????????????? · 2022/08/29
neereen!!!ylas tor gedeg alban tysaaliin bantan yum!!!!sinechleed hen ni ch deerdyylehgyi ygaasaa Mongoliin ylas tord manangiin eedree ylas toriig ardchilsan nam byzarlasaas saltgaalan byryy zamryy ergechihsen yum syy!!!!ta nar hezee negen chagt naad syydlaasaa salsan chagtaa medeh bolno?......alban tysaaliin heneetnyyd ee!!!
Зочин · 2022/08/29
Увс мафи фракцыг бардаггүй юу
Иргэн · 2022/08/29
Боажя батэрдэнэ хэвээрээ байх ёстой шүү сайн ажиллаж байгаа
Зочин · 2022/08/29
Энхамгалан сайдыг үлдээх хэрэгтэй
ЗОЧИН · 2022/08/29
ТӨРИЙН АЛБА НАЙМАА ЛУЙВАР БОЛЧИХ ГЭЖ ДЭЭ
Зочин · 2022/08/29
Саран авхай болиосой эрүүл мэндийн салбарынхан айж байгаа шүү ойр тойрны хүмүүс нь бүгд авилгалд холбогдоод л..
Зочин · 2022/08/29
Өлөн цэрэг амь насаа алдсан Сайханбаяр өөрөө далд ор, явж чадахгүй бгаа бол дэд болоочээ.
Зочин · 2022/08/29
Сарангэрэл сайдад дэмий шүү,
Зочин · 2022/08/29
Номинг өөрчилж өгөөрэй, дэд сайд Батбаяр хамаагүй дэар шүү,
Зочин · 2022/08/29
3 tom buteen baiguulaltin yam shuu mash sain humuus l heregteidee turshlagatai
Zochin · 2022/08/29
Eruulmendiin saidad sarangwrliin tyrshlaga gej khudal byy yri, kharin chinburen emch dotroos ni garsan emch khiij chadnaa
Зочин · 2022/08/29
Сарангэрэлийг сайн ажилласан гэж хэн хэлээд байгаа юм бэ? Захиалгат пиар
Б Б · 2022/08/29
Сарангэрэл ирвэл эмч нар ажил хаях байлгүй дээ.
Зочин · 2022/08/29
Энх цагт цэргүүд амь эрсдэж байгаа тул Сайханбаяр одоо боль.
Zochin · 2022/08/29
Battsetseg muu said gehdee sain tataastai. Uneheer l tom hunii tom naiz gedeg ni unen yum bna, ichij uhmeer yumaa.
Уншигч · 2022/08/29
Сайдын суудал аймаар их ашигтай болоод шуналын типүүд Сарангэрэл.Чойжилсүрэн.Хүрэлбаатараас авхуулаад чичрээд бна шүү..Та хэд одоо болиоч ээ. Монголыг идэж ханадаггүй яасан ероолгүй ходоодтой бузрууд вэ...ЭМСдад эрх биш мэргэжлийх нь хүнийг Чинбүрэнг гаргах ёстой..Монголын төлөө биш өөрсдийнхөө хармааны төлөө зүтгэдэг хөгийн улс төрчид
Зочин · 2022/08/29
Сарангэрэлийг болио.ковидийн үёд мөнгө л идсэн байхдаа.эмч сувилагч нарын цалинг ч нэмүүлж чадаагүй.ниигмийн асуудал юу ч шийдэгдээгүй.эмч наргүй боллоо шүү.дотор мэдрэл зүрх судас мэс засал гээд хэт ачаалалтай ажилладаг эмч нарынхаа цалинг шүүгч нарын цалинтай адил болголдоо.
Зочин · 2022/08/29
Энэ их хурал хэн нь ахиу мөнгө намдаа хандивласнаар сайдын суудал нь шийдэгдэх юмаа,үнэн арчаагүй болсон байна, ер нь 2 танхимтай болох,эсвэл гишүүдийн тоог нэмэхээс өөр гарцгүй болжээ
Зочин · 2022/08/28
Энэ засгийн шазрын үйл ажиллагаанд саад болсон сайд бол Халтар, Сайранбаяр 2 шүү
Зочин · 2022/08/28
Сайханбаяр үлдвэл жагсаал хөдөлгөөн үүснэ дээ. Хууль бус үйлдлийн зодиос болёон фэогийн амь нас нэхэж ээж аавууд нэгдээд байгаа гэсэн
Зочин · 2022/08/28
Хамгийн эхэнд БХ сайд Сайханбаярыг зайлуулах хэрэгтэй. Мөнгө иднэ, байр авч албан тушаал өгнө, фжржг үхүүлнэ. Энэ хүнээс болж Хүрэлсүхийн нэр сэвтэж байгаа
Зочин · 2022/08/28
Цар тахалтай хил гааль хаасан хүнд хэцүү үeд залуу сайдууд сайн ажилсан гэж боддог
Зочин · 2022/08/27
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө