УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ.

Тухайлбал, наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хуралдах ёстой байсан ээлжит бус чуулган зорилгоо гүйцээгээгүй учир ийн хугацааг нь сунгасан байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид танилцуулснаар хойш Ерөнхийлөгч ажлын гурван өдөрт багтааж, ёсчилно.

Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга танилцууллаа гэхэд шууд ёсчлохгүй, мягмар гаригаас өмнө ёсчилно. Түүний дараа УИХ Засгийн газрын хуульд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ.

www.24tsag.mn