Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга хууль бус ан хийж буй баримт
2022/08/26
Хөдөө орон нутгийн “хурган” дарга нар сум сууриндаа архидан согтуурч, цэнгэн хөгжилдөх гэхээр иргэдийн нүдэнд өртөх гээд байдаг тул аймаг, улс дамнан шоуддаг жишиг тогтсон гэж хэлж болно. Энэ жишгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа тойроогүй дайраад гарав. Түүний амьдарч, ажиллаж буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын түүхт 80, 81 жилийн ой саяхан болсон юм. Тэрбээр энэ үеэр хэсэг нөхдийн хамт Архангай аймгаасаа гарч, Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрхны барааг харж байгаад цэнгэн хөгжилджээ.
Ингэхдээ олон тооны /хоёр болон түүнээс дээшийг олон тоонд тооцдог/ тарвага агнаад, өвчөөд сууж байгаа баримт байдаг.
Уг нь Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жил хориглосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаал өнгөрсөн жил гарсан. Уг тушаал өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.
Эндээс үзвэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна. Харин гэм буруутай эсэхийг нь шүүх дэнслэх болно.
Тэгвэл хууль бусаар ан хийсэн тохиолдол ямар хариуцлага хүлээдэг болохыг хуулийн заалтаар хүргэе.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу “Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ан агнуур зөвшөөрөлгүйгээр хийсэн” үндэслэлээр 5000-27000 нэгжээр торгох, мөн 1-5 жилийн хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэхээр байна.
Зөрчлийн тухай хуульд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг байдаг.
Хууль бус ангийн талаар бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа руу
Зочин · 2022/08/26
ZA ENE ZASAG DARGA YMAR CH ZASAG DARGA BHAARGUI HUN BNA SHUUD OCHIGGUI AJILAAS NI HALAH ESTOI