“Пи ар” -т мэргэшсэн Засгийн газар
2014/06/01
Өнгөрсөн долоо хоногийн сүүлэн дээр МАН-ын бүлгээс тараасан гэх нэгэн мэдээлэл вэбсайтуудаар цацагдаж нэлээдгүй анхаарал татав. "Н.Алтанхуяг 480 саяар Н.Батбаярыг аварна" гэх тэрхүү мэдээлэлд дурдсанаар бол юун Ц.Оюунбаатар гишүүний хууль байтугайг зөрчсөн асар их мөнгөний тоглоом өрнөж байгаа бололтой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол "Хаалтын гэрээ гэж юу байдгийг би мэддэггүй" хэмээдэг Ерөнхий сайд маань нэлээн асуудалд орооцолдох шинжтэй.
Эдийн засгийг сайжруулж, улс орноо хөгжүүлэхээс илүүтэй яам болгоноос мөнгө татаж Н.Батбаяр сайдыг аврах нь л энэ засагт юунаас ч илүү чухал гэдгийг энд дурджээ. Өмнө нь давхар дээлний асуудалд, дараа нь Х.Тэмүүжин сайдыг авч үлдэхэд хүртэл засгийн газар асар их мөнгө зарцуулсан гэх утгатай зүйлс мөн байна.
Хэрэв үнэн бол асар их мөнгөөр олон нийтийн тархийг угаахдаа Засгийн газар мэргэшиж яваа юмуу гэмээр. Мөн сөрөг хүчнийхээ овоо цор цор хийдэг нөхдийг хэвлэлээр цохиж "алах" төлөвлөгөөний ноорог тэнд хавсрагдаж. Дахиад үнэн бол хар "пи ар"-таа бас л овоо дүн авахаар нөхөд ерөнхий сайдыг тойрон хүрээлсэн бололтой. "Монгол масс медиа" группын захирал А.Амундрагийн нэр хуудасны өнцөгт нь цохиж яваа нь ч бүр хөгжилтэй.
Хэрэв батлагдаад, нотлогдоод ирвэл ч хэвлэлээр дамжин "тархи барьдаг" нөхдийг нэлээд сандаргах хийцтэй мэдээлэл тэнд байх аж. Дашрамд дурдахад нэрт сэтгүүлч Н.Ганчимэгийн зоригтой жиргээнээс энэ бүхэн тэсэрсэн гэх юм билээ.
Д.Баяндалай
mbt s***s outlet · 2014/07/16
mbt s***s outlet usa “Пи ар” -т мэргэшсэн Засгийн газарmbt s***s outlet http://www.aftpq.org/choose-the-best-quality-mbt-s***s-outlet-from-us.html