“Аладдины шидэт дэнлүү” адал явдалт жүжиг өнөөдөр хаалтаа хийнэ
2014/06/01
Монголын хошин урлагийн ууган хамтлаг "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид "Аладдины шидэт дэнлүү" адал явдалт жүжгээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдөрт зориулан тавдугаар сарын 29-нд нээлтийн хийж Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглож үзэгчдийг байлдан дагууллаа.
Хүүхэд багачуудын сайн мэдэх диснейн "Аладдин" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг "3D" хэлбэрээр шинэлэг, өнгө аястайгаар ийнхүү тайзнаа тавьж хайртай хүүхэлдэйн баатрууд болох Жасмин, Жабарыг дэргэдээс нь харах боломжыг олгосон юм.
Ийнхүү хүүхэд залуусыг байлдан дагуулсан "Аладдины шидэт дэнлүү" адал явдалт жүжиг 12:00, 16:00 цагуудаас хаалтын тоглолтуудаа хийх бөгөөд тасалбарын үнэ 8000 төгрөг аж.
Энэ дашрамд дурдахад, "Аладдины шидэт дэнлүү" адал явдалт жүжгийг хүүхдүүд ээ толилуулахад дэмжсэн байгууллагуудыг алдаршуулан тьанилцуулах нь зүйтэй бөгөөд "Соёл, Спорт аялал жуулчлал"-ын яам, "Скатейл" группын хамт олондоо талархал илэрхийлье.
Мөн жүжгийн зохиолыг "Шилдэг өнгө" продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж, бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ.
Ингээд та бүхэндээ “Аладдины шидэт дэнлүү” адал явдалт жүжгийн гэрэл зургийн сурвалжлагыг толилуулья.