Ерөнхийлөгч Ш.Түвдэндоржийг сайд болгохыг эсэргүүцэв
2014/06/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээлээ. Уг хариу албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ.
Зочин · 2014/06/02
Энэ засаг эрүүл байна уу? Давхар дээлийг тайлах тухай бүтэн жил солиорчихоод одоо бас юун Түвдэндорж вэ?
Зочин · 2014/06/02
ene altankhuyag said eruul bus baikhaa. ard tumeneeree togloj toloj etsest ni eronkhiilogchooroo toglokh gesen um baikhdaa esvel ynz useed baina uu?
Зочин · 2014/06/02
Zov sh dee. Salbaraa meddeg dan deelgui hun tavih heregtei . Yorinhiilo****in zov