Бяцхан дуучин С.Номин-Эрдэнэ "Урт наслаарай ээж ээ" дуугаараа баярын бэлэг барьж байна
2014/06/01
"Авьяас удам дамждаг" гэдэг үг бий. Хоолойны цар хүрээ сайтай, чадалтай хоолойтой гэгддэг МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнэ энэ үгийг баталж, багаасаа дуулж эхэлжээ.
Тэрбээр, ээжийнхээ бие даасан тоглолт болон хэд хэдэн томоохон тайзнаа ая дуугаа өргөж байсан билээ. С.Номин-Эрдэнэ тун удахгүй CD-гээ хүртэл өлгийдөн авах гэж буйгаа дуулгалаа.
Авьяаслаг бяцхан дуучин охин "Би хүүхэлдэй" дууныхаа анхны клипийг бяцхан хүүхдүүддээ зориулан гаргасан юм. Түүний дараагийн уран бүтээл нь "Урт наслаарай ээж ээ" дуугаа дүрсжүүлэн Монголын бүх ээжүүд, хүүхдүүддээ Эх үрсийн баярын бэлэг барьлаа.
Ингээд та бүхэндээ дуучин ээжийн дуучин охин С.Номин-Эрдэнийн шинэ уран бүтээлийг хүргэж байна.
Зочин · 2014/06/03
Ynheer hoorhon baina
Зочин · 2014/06/02
:D eejeesee iluu sn duuchin bolooroi
Зочин · 2014/06/02
хөөрхөн юмаа хүүхэд гэж цав цагаахан цаас шиг цэвэр ариухан шүү