Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ
2022/09/02
Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан.
Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэдгийг холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн юм. Тэгвэл тус шийдвэрийг цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлжээ.
Тэрээр “Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Үүний зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт зэргийг бүртгэлжүүлж, нийслэлийн иргэнд байгаа автомашины тоог гаргаж ирэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн иргэд хамаатан садныхаа нэр дээр 2-3 автомашин авчихсан байдаг. Тиймээс Авто тээврийн хэрэгсэлийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Улмаар хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношлогоогоо хийнэ. Нөгөө талдаа, Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтуудыг оруулж байгаа. Татвар бүртгэл хоёр салшгүй ойлголт. Тиймээс хот бүртгэлээ ч хийнэ, татвараа ч авна гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоох хэрэгтэй. Үүний нийслэлд тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна” гэлээ
Зочин · 2022/09/03
чаддагт нь ажлаа өгөө
Зочин · 2022/09/03
Нисдэг машин гартал хэрэгжүүлнэ. кккк
Маш зөв · 2022/09/03
Түгжрэл аймаар байна. Ингэхээс өөр арга алга
Зочин · 2022/09/02
Талыг нь хорьчихоор түгжрэл 50% буурна шүү дээ. Яасан мундаг байнаа
Зочин · 2022/09/02
Битгий хуц
Зочин · 2022/09/02
Сонгууль дуусахад ганцхан зун л үлдлээ дээ. 23 оны ганцхан зун юу л хийхэв дээ. Ер нь юу ч хийгээд нэмэргүй болсон. Харин хотын маш том газруудыг авилгадаж идсэн хулгайчуудыг хайцаалж байсанаас олигтойхон илчлээд буувал нэрэнд чинь цэвэр юм даа. Одоо бол газрыг зарж идэж уусан хулгайчуудын цуврал түүх л түгжрэлийн бухимдалыг гаргах хэрэгсэл болж магадгүй юм даа. Тэрнээс биш тэр лайг нь өөр дээрээ тосож аваад байвал жинхэнэ тэнэг зориг болох байлгүй. Олонд үнэнийг нь хүргэл дээ.
зочин · 2022/09/02
эргүү тэнэг юмнууд байх юмаа бодвол 2 машинтай юм биздээ
Зочин · 2022/09/02
Өөр гарц байхгүй ажлын өдрүүдэд тэгш сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах нь зөв байхаа Бямба Нямд бүх машин хөдөлгөөнд ордог байх боломжтой баймаараа
Иргэн · 2022/09/02
Хот хөдөөний номерийг ялгаж салгах хэрэгтэй,хөдөөнийхөн бүгд шахуу хотын номертой машин унаж байна.Тэгээд татвараа ав
Зочин · 2022/09/02
Маш зөв. Бас машиныг өнгөөр нь ялгаж явуулах нь зөв. 1 дэх өдөр цагаан, 2 дахь өдөр улаан, 3 дахь өдөр хар, 4 дэх өдөр хөх, 5 дахь өдөр ногоон, 6 дахь өдөр хүрэн, 7 дахь өдөр бусад өнгөний машинууд явдаг болгох хэрэгтэй. өө тийм бас хурдны хүрд зөв талдааг нь сондгой буруу талдаа хүрдтэйг нь тэгш өдөр явуулах хэрэгтэй. Дүрэм зөрсөнийг нь 50 саяар торго!
цог · 2022/09/02
за тэгээд хэдэн жил гэж 2024 онд чамтай цуг наадах тэгш сондгой чинь хүчингүй болно
zochin · 2022/09/02
sumya uuruu hulgai hiihee bolioroi
зочин · 2022/09/02
хүний зорчих эрхийг гагцхүү хуулиар л хязгаарлана
зочин · 2022/09/02
хүний эрхэд бүдүүлгээр хандаж байгаа Д.Сумъяабазарыг огцруулх хэрэгтэй