Д.Сарангэрэл: Эрүүл урт наслалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахмадууд саналаа илэрхийлж, туршлагаа хуваалцах цаг болсон
2022/09/06
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монголын Ахмадын Холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарыг хүлээн авч уулзлаа. 1931 онд байгуулагдаж, өдгөө 90, 91 жилийн ойтойгоо золгож байгаа Ахмадын холбоо таван жилд нэг удаа Үндэсний хэмжээний чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ чуулганыг хамтран зохион байгуулах хүсэлтээ сайдад уламжлав.
Мөн 37 орныг эгнээндээ нэгтгэсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн орны хувьд бүсийн хэмжээнд 2021-2030 онд хэрэгжих Урт наслалтын хөтөлбөр гарсныг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ. Монголын Ахмадын Холбоо Шинжлэх ухааны академийн Социологийн Хүрээлэнтэй хамтран ахмад настны асуудал, цаашид авах арга хэмжээний талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнг удахгүй танилцуулна гээд ахмад настны тэтгэврийн зөрүүний асуудлаар санал солилцсон юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “НҮБ 2002 онд Мадридын Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг яамнаас НҮБ-д хүргүүлээд байна. ДЭМБ-ын Эрүүл урт наслалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд уялдаа холбоог ханган Эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллана. Бидний хайрлаж, хүндэлж, хамгаалах ёстой ахмадууд санал бодлоо илэрхийлж, туршлага мэдлэгээсээ хойч үедээ хуваалцан сэтгэлээ уудлах цаг болсон. Тиймээс үндэсний чуулган зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч байна” гэв.
DR. ADITYA · 2022/09/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)