Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхан, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болоод буй билээ. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.

 

Тодруулбал тэрээр өнөө орой АН-ын Ардчилсан Залуучуудын Холбооны залуучуудтай чөлөөт уулзалт хийх үеэрээ: "Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д очоод янз янзын хэлэлцээр хийлээ. Тэр дотор авах ч юм байна, хаях ч юм байна. Хэвлэл мэдээлэл, сошиалаас харахад манайхан Л.Оюун-Эрдэнийг хавтгай долоож байна. Яах гээд байгаа юм бэ? Тэр хүн Монгол Улсын Ерөнхий Сайд болсон. Монгол Улсын Ерөнхий Сайд болохдоо улс орноо хөгжүүлнэ л гэж болсон юм байгаа биз дээ? Тэрнээс биш хүний хэрээс давсан юу хийчихсэн юм бэ? Нэг нөхөртэй очоод хэлэлцээр хийлээ.

 

Гэхдээ би Оросуудад итгэхгүй байна. Оросуудын өнөөдөр ярьсан тэр гоё сайхан Эгийн голын усан цахилгаан станц баригдана гэдэгт би итгэхгүй байна, Худлаа шүү дээ.

 

Оросууд дандаа худлаа ярьдаг. ОХУ-ын Монголд хэрэгжүүлсэн том төсөл гэж сүүлийн 30 жилд лав байхгүй. Та нар боддоо, Монголын хувьд хамгийн өндөр гаалийн татвартай улс Орос. 

60 хувийн гаалийн татвар төлөөд бизнес хийгээд үз дээ. Манайхаас ашигтай гардаг ганцхан бүтээгдэхүүн нь жонш. Бусад нь ашигггүй. Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн ОХУ-руу гардаггүй." гэв.