Шинэ эзэн хаан- III Чарльз
2022/09/09
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хатан хаан II Элизабет 96 насандаа Шотланд дахь зусландаа таалал төгсчээ. Өнгөрсөн шөнө түүний бие муудаж, эмнэлгийн хяналтанд орсон ба улмаар хааны гэр бүлийн гишүүд цугласан юм. Орон нутгийн цагаар 18:30 минутад хатан хааны таалал төгссөнийг албан ёсоор зарласан байна.
Букингемийн ордны албан ёсны мэдэгдэлд: "Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморалд амар амгалан таалал төгслөө." гэжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хатан хаан II Элизабет нас барах мөчид тус улсын хаан ширээг албан ёсны өв залгамжлагч, Уэльсийн хунтайж асан Чарльзд нэн даруй, ёслолгүйгээр шилжүүлэв.
Гэвч тэрээр Хаан цолыг хүртэхийн тулд хэд хэдэн практик, уламжлалт алхмуудыг давах ёстой юм. Шинэ хаан Чарльз III гэж нэрлэгдэх ажээ.