Х.Баттулга Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн ёслолд оролцсонгүй
2022/09/09
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж, өнөөдөр анхны тээвэрлэлтийг эхлүүллээ.Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим тогтмол ажлын байр бий болж, малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, хөрс, агаарын бохирдол 74 хувиар буурах аж.
Бүтээн байгуулалтад Д.Баясгалан захиралтай "Бодь интернэйшнл" тэргүүтэй дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 5000 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон билээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын Үйлдвэржилтын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар оролцов.
Хачирхалтай нь уг төслийг эхлүүлсэн, гол ажлыг нь нугалсан гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг ёслолд оролцсонгүй.
Ш.Даваажамц · 2022/09/09
Тэд юм хийдэг, санаачлагатай, ажилч хэрэгч хүнээс айдаг тул нээлтэнд нь уриагүй биз дээ. Төмөр зам барихыг чинь харья, овоолсон шороо гэж тавлаж байсан нөхдүүд ирчихсэн байх юм.
Зочин · 2022/09/09
ene muu Battylagaar yah be?....temer zam gachaadag har damsig baigaam s dee!!!!hol baibal taarna,ter dyndaa ardchilsan hojgoryyd holdood zailaad syireed egeesei!!!!ta nariig ard tymen martmaar baina.
Жудаг · 2022/09/09
Хэ хэ оролцсон ч юм шиг оролцоогүй ч юм шиг ойлгосонгүй.
Зочин · 2022/09/09
Гарчиг нь Баттулгыг оролцоогүй гээд мэдээний дотроо оролцсон бас оролцоогүй гээд ямар учиртай мэдээ вэ?Үүнийг хянадаг, засдаг хүн байдаггүй юм уу.Ийм мэдээ оруулдаг сэтгүүлч ч байр гэж