Чихэр ихтэй болон далд сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
2022/09/09
Чихэр ихтэй болон далд сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн болон чихэрлэг ундааны зар сурталчилгаа их гардагтай холбоотой хүүхдүүдийн дунд хэрэглээ их байдаг.
Эдгээр нь шүд цоорох, биеийн жинг нэмэгдүүлэх, яс сийрэгжих, арьс батгаших, нөсөө үүсэх, харшил гэх зэрэг өвчин, эмгэгт үүсгэдэг тул аль болохоор бага хэрэглэх, хэрэглэхгүй байхыг НЭМҮТ-өөс зөвлөв.
Түүнчлэн хүүхдүүд долоо хоногт дунджаар 7,000 төгрөгийг чихэрлэг ундаа худалдаж авахад зарцуулж байна. Улмаар долоо хоногт 500 орчим грамм элсэн чихрийг зөвхөн чихэрлэг ундаанаас авч байгаа юм. Тодруулбал, гурван хүүхэд тутмын нэг нь өдөрт 300-аас дээш мл литр чихэрлэг ундаа хэрэглэдэг гэдгийг АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор М.Ундрам хэлж байсан.
Тухайлбал,
- Нэг аяга ундаа (250 мл) 100 ккал
- Таван ширхэг жигнэмэг 480 ккал
- Дөрвөн ширхэг Шоколадтай печень 490 ккал илчлэг агуулдаг.
Насны бүлэг | Өдөрт авах нийт чихрийн хэмжээ |
7-10 нас | 5 халбага |
11-14 нас | 6 халбага |
15-18 нас | 7 халбага |
gadaadad hymyys yalgaagyi ebchinees ers sergiilej amttan sahar dabs chiher hiijuulsen yndaa yyhaan baisan syy!!! · 2022/09/09
chiher,sahar,dabs byy!!!!bas mahaan bagasga,hotod amidarch baigaa hedelgeen bagatai ajilladag hymyys mah idej bolohgyi ee!!mahnaas garzgaa!!!tegehgyi bol ebchin zoblongoos salahgyi syy!!!nogoo sain idechgee!!!erdee l ysand eldebiin nogoo chanaad idej syr!!!!ingebel bye chini hengehen bolj charai chini hebiin ebchin zoblongoos hol hendii byeiin jingeen bariad amar taiban baih bolno!!!ene ta nart taarahgyi l ad yzegdeh biz!!!!gebch bi beer eeriin byeeer yzej amtlaj yabaagaa l bichlee!!minii ygend orno uu,yana ta nariin dyr?gehdee eryyl mendee bodbol tyrsaad yzeh ni damjiggyi hereg!ali ali ni heregtei yaria suu!!!!