Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү тэргүүтнүүд баруун аймгуудад баригдах цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд очихдоо ийн улаан хивсэн дээр заларчээ.

Польш улсын засгийн газрын нөхцөлт зээлийн санхүүжилтээр Баян-Өлгий, Увс аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих аж. Уг төслийг эхлүүлэхдээ газар гишгэхгүй, улаан хивсэн дээр заларсан нь энэ. 

Монгол төрийн ажлыг улаан хивс, индэргүйгээр төсөөлөшгүй. Хаа холын хөдөө нутагт ч индэрт зогсож, улаан хивсэн дээр гишгэн эрх мэдэл, албан тушаалаараа ялгарах донтой.

 

Тэд маань удирдаад гавихгүй ч уйдаахгүй юм аа, биднийгээ.