Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна. 

Тухайлбал

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
  • Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
  • Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
  • Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг иргэн та дараах системээс авах боломжтой юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn болон e-mongolia аппликэйшн (Үйлчилгээнүүд - Нийгмийн хамгаалал Даатгал)

Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликэйшн