Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор дахин нэг иргэн унаж амиа алджээ
2022/09/23
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны тасагт хэвтэн эмчлүүлж байсан иргэн унаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ есдүгээр сарын 15-ны өдрийн /2022.09.15/ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор “Хүн унаж, бэртсэн” гэх дуудлага мэдээлэл холбогдох албанд бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаа явуулахад тус эмнэлэгт хорт хавдар оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан иргэн Ө 28 настай эрэгтэй нь салхивчны цонхоор унасан бөгөөд хүнд бэртэж сэхээн амьдруулах тасагт дөрвөн хоног эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй нас баржээ. Өмнө нь тус эмнэлгийн цонхоор хоёр иргэн унаж амь насаа алдаж байсан билээ.
Зочин · 2022/09/26
Нэгдүгээр эмнэлэгийн дотор нэг аймшгийн хүн ийм үйлдэл хийгээд байгаан биш байгаадаа ямар аймаар юм бэ нэг л хачин байна даа.Бүх өрөө тасаг, салхивч, хонгил гээд бүх газрыг камержуулах хэрэгтэй юм бишүү
Зочин · 2022/09/24
Гүйдэлтэй болоо юудаа аймаарн эмнэлгийн ор хөнжил жаахан тийм шүү нэгл зэвүүн муухай үхсэн хүн нөмөрсөн бол хаяж болдогрүй юм болуу
Уншигч · 2022/09/23
Хавдар гээч өвчинтэй эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэйшдээ хайран залуу нас
Зочин · 2022/09/23
chonh torloj behlej bolohgyi s dee!!dotor ni hyn ardyyd emchiluulej baigaa tegeed ch eryyl mendiin gazar soron bis dee!!!yaj bolohob?harin tend hebtegsed ni hii sydlaliin emchilgee dabamgailj baidag yum uu?gesen adbis aransin tereh yum!yagaad hymyys ni chonhoor ynaj yheed baidag bol?....ene talaar l sydlah ....
Саранхөхөө · 2022/09/23
Тэр цонхоо торлоод, бэхлээч ээ. Байнга л хүн уналаа гэж ярих болж