Монголын рок поп урлагийн ертөнцөд 20 жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа хамтлаг бол "Хурд" хамтлагийнхан.

Тус хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан гадаад суугаа монголчууддаа зориулан аялан тоглолтоо  толилуулж яваа. Эх орон, ээж аав, элгэн халуун нутаг усаа магтан дуулдаг "Хурд"-ынхан эх орондоо иржээ.

Энэ удаад тэд фэнүүддээ зориулан задгай талбайд тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 7-нд 20:00 цагаас талбайн хажуу талд байрлалтай асарын нээлтэнд зориулан түмэн олондоо үнэ төлбөргүй бүрэн хэмжээний тоглолт хийх гэж буйгаа дуулгалаа.

"Хурд" хамтлагийг дэмждэг дууг нь сонсдог, үнэнч шүтэн бишрэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.Ана
 

Монголын рок попын түүхэнд 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэд 20 жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг сонсогч, фенүүддээ дэлгэсээр байгаа тэд өнгөрөгч 11 дүгээр сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо, үл зогсох хит дуунуудыг эгшиглүүлж, үзэгчдийн тасралтгүй үргэлжлэх алга ташилтын хамтаар үнэхээр гайхалтай тоглосон билээ.

Дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхаглан "Алтан пянз"-аа гаргасаны зэрэгцээ, 20 жилийн түүхээрээ баримтат кино бүтээж үзэгч фенүүддээ өргөн барьж буй “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо дэлхийн томоохон хотуудад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ толилиулхаар болжээ. Тус аялан тоглолтоо Солонгос улсаас эхлүүлж байгаа бөгөөд энэ сарын 30,31-нд "Сөүл" хотноо тоглохоор товоо зарлаж байна.
- See more at: http://entertainment.time.mn/content/40087.shtml#sthash.wBELkWrq.dpuf