84 дүгээр сургуулийн захирлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа
2022/09/27
Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, шинээ элсэн орж байгаа сурагчдын ар гэрээс хандив нэрээр их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэнэ.
Иймд 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр захирал С.Лхагвадуламыг Эрүүгийн цагдаагийн албанаас цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байна. Үүгээр ч зогсохгүй гэрээс нь их хэмжээний валют хураан авсан гэнэ.