ОХУ-ын Элчин сайдын яамны гаднах самбар дээр "No war" гэж бичсэнийг арилгажээ
2022/09/29
Дайныг эсэргүүцсэн иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд байрлах самбар дээр ОХУ суртал ухуулга явуулдаг гэж шүүмжилж, будгаар "No war" хэмээн бичсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Уг бичгийг өчигдөр арилгасан байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр гудамж талбайн нийтийн эсвэл хэн нэгний эзэмшлийн зүйлийг бохирдуулах нь зөрчилд тооцогдох тул шалгаж байгаа гэдгийг хэлсэн.
Мөн тухайн самбар нь зөвшөөрөлтэй эсэх болон хэний эзэмшлийнх болохыг нийслэлээс тодруулахад "Зөвшөөрөлгүй" гэдгийг хэлсэн юм.