Тэд Ерөнхийлөгчөөр даажигнасаар байх уу?
2014/06/03
Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “сайд нараа гаднаас оруулж ирэхийг” эелдэгээр зөвлөсөн. Гэвч түүний хэлсэн үгэнд нь алга ташихаас өөр ач холбогдол өгөөгүй. “Уг нь ч Ерөнхийлөгчийн зөв шүү” гэж хэлж байгаад л 17 сайд, гишүүнтэй танхим байгуулж билээ. Түүний санаачилсан “шилэн дансны” хуулийг нэр нь муухай гэж сөрөг намынхан гоочилсноос айн мухардаж, буцаасан. Давхар дээлийг тайлах хуулийг эцсийн хэлэлцүүлэг дээр нь унагаж ухаалаг төрийн хамгийн анхны санаачлагыг нь унтраав. Харин “тэнэг чигээрээ 2016 он хүртэл, тэрнээс цаашаа ухаалаг төррүү” гэж ичихгүй “гүлдийсэн” нөхдөөсөө Ерөнхийлөгч ухаалаг төрөө горьдсон хэвээр. Нэмж төрийн өмчит компани байгуулахыг хориглох хуулиа УИХ-д өргөн барьсан яг тэр өдөр Засгийн газар төрийн өмчит даатгалын корпораци байгуулах шийдвэр гаргаж байлаа. Хөндлөнгөөс харвал үнэхээр Ерөнхийлөгчийг өдөөд байна уу? Гэмээр үйлдлийг түүний журмын нөхөд нь хийх ажээ. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдийг хүртэл тэдний найдвартай ар тал байсаар ирсэн. Засгийг чиглэсэн элдэв дайралтын урдуур цээжээрээ орж “хэн нэгнийг огцруулснаар юу ч сайжирдаггүй” хэмээн хамгаална. Мөн их итгэл, найдвараа?
Улс орны эдийн засгийг галтайгаа хамт тахисан Н.Батбаярыг огцруулах хэрэгтэй гэдгийг МАН-аас өмнө Ерөнхийлөгч санаачилж хариуцлага нэхэж эхэлсэн. Харин АН-ынхан “тив тэнгэрээ” ямар ч үнээр хамаагүй аваад гарах гэнэ.Ер нь Н.Батбаяр Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй иргэн, АН-ын хамгийн үнэ цэнэтэй гишүүн болж хувирав. Тэр Ерөнхийлөгчөөс ч үнэтэй, Эдийн засгаас ч үнэтэй, төмөр замаас бүр их үнэтэй болжээ. Түүний унагасан эдийн засгийн босгох гэж Ц.Элбэгдорж хоёр хөршөөсөө бадар барин царайчилж байхад Засаглачид нь харин тэгэхээс тэг гэсэн мэт хэлсэн бүхнийх нь эсрэг явах ажээ. Хэлсэн үгэнд нь алга ташихаас цаашгүй, хийж хэрэгжүүлдэггүй эрх баригчдад тэр найр тавьсаар байх уу? Хариуцлага тооц гэсэн лүндэнг нь биелүүлэхгүй бол тэр яах вэ? Юу хийх вэ? ийм асуулт үнэхээр улс төрийн хүрээнийхэний сонирхолыг татаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрх баригч АН-ынханы хооронд ажил хэрэг, улстөрийн зарчим, үзэл бодлын ямар ч уялдаа үгүй болжээ.
Манай улсад 20 жил ажилласан дэлхийн банкны ажилтан “Монголчуудад асуудал байсаар ирсэн. Гэхдээ өмнө нь хэзээ ч ийм ойлгомжгүй болж байгаагүй” гэж өөрийн бодлоо илэрхийлжээ. Дарга нь сайддаа, сайд нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь УИХ-даа баригдахаа больж дур зоргын сайн дурын компанит аянаар төрийн мөнгийг тээрэмдэж устгах ажиллагаа улс орон даяар өрнөж байна. УИХ хууль батлах биш, буцаах үүрэгтэй байгууллага шиг болж, улстөр золбин хэрүүл, явган ховонд живж дууслаа. Харин энэ бүхнийг төрийн тэргүүн маань зүгээр хараад л суусаар байх гэж үү? “Шударга байх ёстой” “Авилгатай тэмцэх ёстой” “Иргэндээ үйлчилдэг ухаалаг төртэй болох ёстой” “Давхар дээлээ тайлах ёстой” .... түүний хэлсэн олон ёстойнууд онч мэргэний номноос нь халихгүй, оюун баясгахаас цааш ид шидгүй хий цуурай болон үлдэх вий.
О.Цагариг
MBT s***s · 2014/07/16
mbt safety s***s uk Тэд Ерөнхийлөгчөөр даажигнасаар байх уу?MBT s***s http://www.wasukri.com/spring-and-summer-mbt-s***s.html
Зочин · 2014/06/09
Ерөнхийлөгчийн хийж байгаа алхмыг ард түмэн анхааралтай ажиглаж байна.Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн хэмжээнд төр нь төр шиг ,засаг нь засаг шиг байж чадахгүй бол хуулийн бус арга гэж байдаг.Ерөнхийлөгч хүчний байгууллагыг шууд удирдаж байдгийн хувьд цэргийн дэглэм тогтоож хэсэг хугацаанд улс орныг шууд удирдах хэрэгтэй байна.Ард түмэн энэ хариуцлагагүй засаг төрөөс залхаж байна.Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ.Монголчууд цагаа тулбал юуг ч хийж чадна.Үр хойч маань үлбэгэр, сул дорой,ухаан ******тай, залхуу,арчаагүй,ажилгүй ,амьдралгүй,архичин,**********,тэнэгээрээ дуудуулж гадаадынханы ********ийг арчиж байна.Гадаадын гуйлгачин, монголчуудад тэнгэрийн элч мэт харагдаж байна.Бид түүхийн цагаас доройтож ирэхэд оюун санааны ийм боолчлолд хэзээ ч орж байгаагүй.Одоо нэг монгол арван монголын хийж чадах юмыг хийж чадах тийм тогтолцоонд шилжих хэрэгтэй.Тэгвэл гурван сая монгол гучин сая монголтой тэнцэнэ.Тэр цагт хорвоо ертөнц өөр харагдана.
сак · 2014/06/05
Ерөнхийлөгч давхар дээлийг 2016 оны 7 сарын 1 нээс тайлуулна гэж санал гаргахад МАН-ын юмсууд шууд л одоо тайлуулна гэж шуураад л бүр нэг арчаагүй нь илт байх юм даа гэж
сак · 2014/06/05
Ерөнхийлөгч давхар дээлийг 2016 оны 7 сарын 1 нээс тайлуулна гэж санал гаргахад МАН-ын юмсууд шууд л одоо тайлуулна гэж шуураад л бүр нэг арчаагүй нь илт байх юм даа гэж
сак · 2014/06/05
МАН-ынхан л УИХ-ын танхимыг хэрүүлийн газар болгоод байгаа амьтад АН-ынхан сөрөг хүчин байхдаа арай ч ингэж тэнэгтээгүй МАН-гэхээрээ яахаараа ийм арчаагүй юмсууд байдаг байнаа хөөрхий
Зочин · 2014/06/04
ерөнхийлөгч өөрөө шуналтаад АТГ-р хувийн өс хонзонгоо авхуулаад байхаар АН яаж ерөнхийлөгчийг дэмжих юм бэ элбэгдорж дахиж сонгогдохгүй юм чинь өөрийнхөө хувийн юмыг хийх гээд бусдыг хүндлэхгүй бна
Зочин · 2014/06/04
elbegdorj uuruu t.eneg yumiig oilgoh chadvargui ****ool haruulj bga yum, ene muu chavgants h.utsaj l baidag yum gesn shig handaj baigaag odoo boltol oilgoogui usan tolgoi doo huurhii inder deer garch hooson hashigachihaas uur uureggui bolson bn
иргэн · 2014/06/04
анх гарч ирэхэд нь энийг дэмжээд яадын тэгээл хаячих гэж бүүр их итгэдэг намынх нь нөхөр хэлж байхыг сонсож байлаа. Эд нар ерөнхийлгч хүртэл албан ту******лыг олж авдаг юм би ч эний оронд байвал байх байсандаа гэж дотроо боддог юм шиг санагдсан. Тэр албан ту******лд зохих зохихгүй юу хийх гэж байгаагаа гадарлахгүй зодолдоод булаалдаад авчдаг юм гэж ойлгодог юм билээ. Тэгээд дээшээ гарсан нь нөгөөдүүлдээ бас албан ту******л бэлэглэнэ. сонин золбин араншинтай хүмүүс санагдсан. албан ту******лд очсон нэг нь яаж мундараа **********ж байгааг энд тэндгүй л ярих юм . Би нур******д яахав. нэг л бишэээ бишшшш
Зочин · 2014/06/04
MoAX anxdagcn gisnvvd bid nar ylc oron dajaar ZORIG -90 KLUB masn ercnimtei vil ajilgaa delgrvvlj ard irgediig itbextei demjixiig KLUB zvgeec xvcej baina.
Зочин · 2014/06/04
MoAX anxdagcn gisnvvd bid nar ylc oron dajaar ZORIG -90 KLUB masn ercnimtei vil ajilgaa delgrvvlj ard irgediig itbextei demjixiig KLUB zvgeec xvcej baina.
Зочин · 2014/06/04
MoAX anxdagcn gisnvvd bid nar ylc oron dajaar ZORIG -90 KLUB masn ercnimtei vil ajilgaa delgrvvlj ard irgediig itbextei demjixiig KLUB zvgeec xvcej baina.
Enkxee · 2014/06/04
erunxiilugcnii canaacnilcan dabxar deelig ard irged bolon MoAX anxdagcn gisnvvd masn ix demjij baixad IX XURALDAX gisnvvd Elbegdorj erunxiilugcniig vl vzej baigaag erc ecergvvcej baina.ANXDAGCN ZORIG 90 KLVb iin MoAX gisnvvd ta bvgdiin xiij byi vildelvvdiig masn ix ajiglaj baigaa snvv.!!!