Х.Баттулга нарийн царигтай төмөр зам барих төслийг 100 жилд байгаагүй гутамшигт шийдвэр гэв
2014/06/03
Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болжээ.
Хуралдаанаар өмнө нь Улсын Их Хуралд өргөн бариад, буцааж татсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарим нэмэлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
· Мөн Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна хэмээн үзсэн. Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн хэмээн ангилж, хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах зуун тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрчээ.
Харин хэдхэн хоногийн өмнө тус Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд байсан Х.Баттулга уг шийдвэрийн тухай :
"Өнөөдөр Монгол улсын Засгийн газраас 100 жилийн түүхэндээ байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ..." хэмээн жиргэжээ.
П.Мандах
Зочин · 2014/06/06
За даа. Сайн мэдэхгүй юмаа. Баттулгын хэлээд байгаа ч буруу биш л боловуу. Хятдуудад дөнгүүлэх нүхээ өөрсдөө ухаад байгаа юм шиг бодогдох юм
Зочин · 2014/06/05
hyataduud avahguj bol hench avahguj shd
ТӨР ЗӨВ ЮМ ХИЙЖ · 2014/06/04
НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМЫГ ДАН УРАГШХАА ГАРАХАР ТАВИХ НЬ ЗӨВ ЭНЭ ЗАСГИЙГ ШҮҮМЖЛЭХ ОЛОН ЮМ БАЙГАА Ч 2010 ОНЫИХ ХУРЛЫН ТОГТООЛООР ХЯТАД ХҮРЭХ ЗАМ НАРИЙН Л БАЙЖ БИД НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЗАРДЛАА БУУРУУЛЖ ЧАДНА 5 ТОЛГОЙГООС САЙН ШАНД РУУ БОЛ ӨРГӨН ТӨМӨР ЗАМ ТАВИХ нЬ ЗӨВ Л ДӨӨ ҮҮНТЭЙ НЭГ ИХ МАРГААД ЯАХАВ БАТТУЛГА САЙН САЙД БАЙСАН ШИНЭ СУМ ТӨСӨЛ САЙНШМНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ БОЛ ДЭМЖИЭ БАЙНА ХАРИН ЯАГААД ХЯТАД РУУ ӨРГӨН ТӨМӨР ЗАМААР НҮҮРСЭЭ ЗӨӨГӨӨД ХИЛИЙН НААНА ОЧООД НАРИЙН ЦАРИГТ ЗААВАЛ ШИЛЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА МАГАД ШИЛЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ НЬ ТҮҮНИЙ ХУВИЙН БИЗНЕС БОЛООД ТҮҮНДЭЭ ШАРАЛХААД ИНГЭЭД БАЙНА УУ ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙГ АВЛАА ОДОО МОНГОЛ УЛСАД НЭГ ЗҮЙЛИЙГ ӨӨРИЙНХӨН ОРОЛЦООГҮЙ ХИЙХИЙГ ҮЛДЭЭЛ ДЭЭ МАГАД БИД БАТТУЛГА УЛС БОЛЖ МЭДЭХЭЭР БАЙНА ШҮҮ ИНГЭЖ ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ УНАГАХАА БОЛИХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ
Г.Батнасан · 2014/06/04
Үнэндээ ганц Баттулгын бодол ч биш. Ганц дуугарч, тэмцэж байгаа нь Баттулга болохоос эзэн Чингэсийг нууц товчоонд үлдээсэн захиасыг санаж явдаг монгол хүн бүрийн бодол. Тэгэхээр энэ засгийн толгой өмнө зүгээс дүүргэсэн халаасны хүчээр ажиллаад байна уу? эсвэл өмнө зүгийн хольцтой цусаар хангагдаад байгаа толгойнууд уу? гэсэн хар яах аргагүй төрөөд байгаа юм. Өнөөдөр Батбаяр саадын ярьж байгаагаар нүүрс, төмрийн хүдрийн тээврийн зардал зад хэмнэгдэх юм гэнэ. Өөр замаар, өөр тийш нүүрсээ борлуулах гарцгүй болчихоор эрхэм хужаа нар үнээ зад буулгачихаар яах юм бол.
iregn · 2014/06/04
Battulga min dee nudee neegeech. Henii zaavraar ingej yvaad baigaa um be. Buh ertentsed ediin zasag hamgiin c***al shuu dee.