77346548 сугалааны дугаартай 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
2022/10/12
НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр УИД-ээс шууд явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг Татварын байгууллагаас мэдээлээд буй. Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.
Татварын Ерөнхий Газрын олон улсын татварын хэлтсийн дарга Л.Мөнхтуул "НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүрдээ баримтаа аван системд бүртгүүлсэн баримтын тоогоор азтан болно. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна" гэв. Сугалааны тохиролд холбогдох албаныхан хяналт тавилаа.
Сугалааны тохирлыг явуулахаас өмнө лацадсан тунгалаг шилэн хоргыг онгойлгон бөмбөлгүүдийг хийж түгжин машиныг ажиллуулах зарчмаар явууллаа.
Тохирлын дүнг танилцуулж байна.
3 орон таарсан
- 32,869
4 орон таарсан
- 3,267
5 орон таарсан
- 320
6 орон таарсан
- 40
7 орон таарсан
- 2
8 орон таарсан
- 1 азтан тодорлоо.
Супер азтаны баримтын дугаар 77346548 байлаа.
Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов.
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.
Гар утасны Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэсээс азтан болсон эсэхээ харах боломжтой.
Зочин · 2022/10/13
Сугалаагаа болиод эргүүлэн олгох хувиа боломжоороо нэмвэл ард түмэнд ашигтай байхсан хэзээ хэн хэдийд сугалаа бодож мөрөөдөж суухаар
soft · 2022/10/13
hulhi sugalaagaar idej bhaar zvgeer l 2 huvia nemmeer ym sugalaa hend heregtei ym hen 30 sayiig hojood bgaan . ars irged itgehgvi l bga shv
Зочин · 2022/10/12
Ha · 2022/10/12
Hudlaa yum bna zugeer mongoo avmaar bna