16 настай охин бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, өөрийгөө цагдаагийн ажилтан байна худал ярьж явжээ
2022/10/14
Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс төрлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тухайн охин нь 28 дугаар сургуулиас 3 охиныг цагдаагийн алба хаагч байна гэж худал хэлж авч гарах гэж байсан иргэн болох нь тогтоогджээ.