Зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ
2022/10/20
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зуслангийн “Задгай”-д хоёр автомашин мөргөлджээ. Улмаар хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага энэ сарын 19-ний өдрийн 21:17 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын “Королла спасио” загварын автомашин мөргөлдсөн байв.
Улмаар жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.