Т.ЧОЙЖИЛСҮРЭН: Арваннэгдүгээр сараас аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг нэмэх санал оруулсан
2022/10/24
Эрчим хүчний салбар хүнд нөхцөлд байна. Нүүрсний уурхай дээр эргэлдэх хөрөнгийг нь дутагдал бодохоор өнөөдрийн байдлаар 109.2 тэрбум төгрөг байна. Үүнээс Багануурын уурхай 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 31.1 тэрбум, Шарын голын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн хомстолд орсон.
Эрчим хүчний үйлдвэрлэгч компаниуд ийм байдалд орсон. ОХУ-аас цахилгаан импортлодог. Төвийн болон баруун бүсээрээ. Нийт 2022 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Эрчим хүчний салбарт 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн.
Бид 2019 оны хоёрдугаар улиралд үнийг өөрчилсөн. Одоо ирэх арваннэгдүгээр сараас үнээ өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн. Эхний ээлжид айл, өрхийн цахилгааны үнийг нэмэхгүй.
zochin · 2022/10/24
Аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг нэмсэнээр иргэдийн нуруун дээрх ачаалал л нэмэгдэнэ дээ