Эдийн засгийг эрчимжүүлэх бус “сульдуулсан баримт”
2014/06/04
Засгийн газраас эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног аянг эхлүүлсэн билээ. Тэгвэл эл 100 хоног эхэлсэн өдрөөс хойш манай улсын эдийн засаг улам доройтож байна. Энэхүү 100 хоногийн тоолуур гүйж эхэлснээс хойш,
-"Изинис Эйрвейз" ажилчдын цалингаа өгч чадахгүйд хүрч үйл ажиллагаагаа зогсоосон.
-Нэг ам.долларын ханш мянга найман зуун хол даваад авсан, өнөөдрийн байдлаар монголбанкнаас 1823 хэмээн зарлажээ.
-Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг +B-с BB- болгон бууруулж байгаагаа мэдэгдлээ. Харин богино хугацааны B зэрэглэлийг хэвээр нь тогтоожээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, экспорт танагдсан нь зэрэглэл буурахад нөлөөлсөн байна. Зээлжих зэрэглэл буурснаар Монгол Улсын гадаад зах зээл дээрээс татах санхүүгийн эх үүсвэрийн өртөг нэмэгддэг сөрөг талтай.
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн.
- "Оюутолгой" 300 ажилтнаа цомхотгосон энэ нь ажилгүйчүүдийн цувааг нэмлээ.
-"АПУ" ажилчидынхаа цалинг 50 хувиар бууруулах шийдвэр гаргажээ.
Бараа бүтээгдэхүүн, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр эдийн засаг сэхэхгүй. Цалингаас цалингийн хооронд амьдардаг олон мянган иргэд бий. Тэд бас банкны зээлтэй. Тухайлбал, цалингийн зээл, орон сууцны зээл, хашаа байшингийн зээл, сургалтын төлбөрийн зээл зэрэг хүн болгон их, бага гэлтгүй зээлтэй амьдарч байгаа өнөөгийн нийгмийн амьдралын төрх.
3800 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс 2800 аж ахуй нэгжид эрүү үүсгэж шалгасан гэх мэдээлэл тархсан. МАН-ын зүгээс эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг хоёрдахь удаагаа өргөн бариад байгаа. Тэд уг өргөх бичгийг "Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулиудыг зөрчсөн. "Чингис" бондын зарцуулалтын талаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг Засгийн газар биелүүлээгүй" хэмээн үзэн барьсан.
Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд муудсан гэдгийг эдийн засагчид хэлж буй. Гэвч Засаг ийн доройтсон эдийн засгаа эрчимжүүлэн сэхээх 70 гаруй ажлыг хийх ажлын албыг гаргасан. Харин тэрхүү ажлууд нь үр дүнгээ өгч байгаа нь харагдахгүй, эдийн засаг дээшүүлсэн зүйл огт алга. Харин эсрэгээрээ эргээд буйг дээрх баримтаас тод харагдаж байна.
Бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь нэмэгдсэн. Валютын ханш 1350-тай байснаа 1823 болж өслөө. Гадны хөрөнгө оруулалт 55 орчим хувиар багассан. Олон улсын төвшинд манай улсын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар бүгд буурлаа. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 25 орчим мянган жижиг дунд бизнес эрхэлдэг аж, ахуй нэгж үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоосон гэдгээ мэдэгдсэн.
Энэ нь өдгөө үндэсний бүтээн байгуулагч том компаниуд руу хямрал нь шилжсэний илрэл. Манай улсын төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлдэг манлайлагч компаниудын зарим нь хаалгаа барьж, үлдсэн нь цалингаа тавьж чадахгүй ажилчидаа цомхотгож байгаа нь маш том гарз.
Үүнийгээ дагаад ард түмний амьдрал хүндэрч байна. Дэлгүүр, захуудын худалдагч нар худалдан авагчгүй болсноо гайхан хэзээ хүн орж ирж худалдаа хийх бол гэдгийг хүлээж суух болсноо ч хэлэх болсон гэдгийг Ерөнхий сайдад дуулгая!
"Эдийн засгийг эрчимжүүлэх 100" хоногийн тоолуур өнөөдөр 69 хоног дээрээ гүйж явна.
Х.Даваа
Зочин · 2014/06/05
unen yu hiihgui suudalada suuhiig huse****d l 100 honog gj hudlaa yariad
Зочин · 2014/06/05
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. утас: 99084179